МэдээНИЙГЭМНИЙСЛЭЛ

Баянбүрдийн тойрогт ус зайлуулах хоолой суурилуулж байна

Баянбүрдийн тойрог орчмын авто замд борооны ус зайлуулах шугам угсралтын ажлыг өчигдрөөс хийсэн байна. Тасганы усан сан болон Умард дэд станц орчмын гэр хорооллын суурьшлын бүсээс хур борооны үед үерийн усаар их хэмжээний хайрга, шороо зөөвөрлөн Баянбүрдийн аюулгүйн тойрогт нэвтэрдэг. Улмаар зургадугаар хорооны орон сууцны гадна зам талбай, подвалыг усанд автуулах, лаг шавраар бохирдуулах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг. Үүнийг шийдвэрлэхээр НЗДТГ, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар Геодези, усны барилга байгууламжийн газар бэлтгэл ажлаа ханган, авто зам дагуух шугам сүлжээ угсралтын ажлыг эхлүүлжээ.

Долдугаар сарын 14-18-ний хооронд 150.7 метр газар шугам угсарч, авто замын хөндлөн сэтэлгээг 29.4 метр урт газар хийж, ф600 ган хоолой суурилуулсан. Нийт 165 метр урт шугам угсарч, шүүрт 10 худаг, үзлэгийн таван худаг угсарлаа. Ажлын явц 36 хувьтай байна.

Баянбүрдийн аюулгүйн тойрог орчимд ус зайлуулах шугам хийснээр авто замын хугацаа уртсах, орчны тоосыг бууруулахаас гадна нийгмийн эрүүл ахуйд сөргөөр нөлөөлдөг асуудлыг шийднэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button