МэдээНийслэлОРОН НУТАГХУУЛЬЭДИЙН ЗАСАГ

Шатахуунаас болж иргэний машинд гэмтэл учирвал хохирлоо бүрэн барагдуулах боломжтой

ШӨХТГ-аас шатахууны компаниудтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ хэд хэдэн агуулгаар мэдээлсэн юм. Тэрбээр:

Хуурамч шатахуун:

Хуурамч шатахуун одоогоор манай улсад тогтоогдоогүй. Олон улсын стандартад аваачиж 18 шаардлагыг хангах нэн тэргүүн шаардлагатай.

Шатахууны хувьд хөдөлгүүрийг хэвийн найдвартай ажиллуулах үүрэгтэй бүтээгдэхүүн. Шаталтын бүтээгдэхүүнээс үүдэлтэй хорт бодис ялгаруулж хүнд хор учруулах ёсгүй. Гэвч сүүлийн жилүүдэд хуурамч гэж нэрлэгдсэн чанарын шаардлагад нийцэхгүй шатахуун ч бий. Ийм чанарын шаардлага хангахгүй шатахуун нь тээврийн хэрэгслийг бүрэн чадлаар нь ажиллуулахгүй доголдуулж, гэмтээдэг. Шаталтаас гарах элемент яндангаар ялгарч хүрээлэн байгаа орчин хүний эрүүл мэндэд хор учруулж болзошгүй гэж сүүлийн таван жилийн судалгаагаар гарсан.

Мөн чанарын шаардлага хангахгүй шатахуунаас үүдэлтэй автомашин гэмтэх, эвдрэх тохиолдол гарвал хохирлоо төлүүлэх бүрэн боломжтой.

Энэ тохиолдолд шатахуунаас болсон гэдгээ баталгаажуулах хэрэгтэй.

Шатахуун түгээх станцуудын зөрчил:

Олон улсын шатахуун түгээх станцуудад 18 шалгуур шаардлага байдаг. Үүнээс манай улс 14 үзүүлэлтийг л хангадаг. Гэвч үнэндээ нэвтрүүлсэн 14 шаардлагаас ес нь манай улсад зөрчигддөг. Хамгийн бага зөрчилтэй шатахуун түгээх газар гэхэд л хоёр зөрчилтэй байна. Зөрчилгүй ШТС манай улсад нэг ч байхгүй.

Шатахууны үнийн өсөлт:

АМГТГ-аас шатахууны үнийг долдугаар сарын 01-08-ны өдрүүдэд үе шаттайгаар нэмэх тушаал гарсан. Энэ нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдсэнтэй шууд холбоотой. Харин үнэ нэмэхийг зөвшөөрөөгүй үед дур мэдэн шатахууны үнэ нэмсэн зөрчил нэг ч гараагүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button