Самарт яваад сураггүй болсон дөрвөн иргэнийг олжээ

НЭМЭЛТ: 19:00 ЦАГ:
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р багийн Минжийн хангай гэдэг газар самар түүж явсан дөрвөн иргэн сураггүй болсон талаар бид мэдээлсэн.
Тэгвэл тус иргэдийг олсон талаар албаныхан мэдээллээ. Минжийн давааны самарчдын отгоос 17:20 цагт тэднийг эсэн мэнд олсон. Иргэдийн биеийн байдал хэвийн байна.
Цагдаагийн ерөнхий газраас Онцгой байдлын ерөнхий газарт хандан сураггүй болсон дөрвөн иргэнийг эрэн сурвалжлах ажиллагаанд хамтран ажиллах хүсэлт ирүүлсэн.
Самарчдыг эрэн хайх шүхэрчдийн баг 15.30 цагт ХӨӨРЛӨӨ
Өнгөрсөн гуравдугаар сард Сэлэнгэ аймгийн нутаг руу самар түүхээр явсан 14 иргэний дөрөв нь сураггүй алга болж, ар гэрийнхэн нь хөөцөлдсөний эцэст ЗХЖШ-ын 303 дугаар анги салбарынхан МИ-171 нисдэг тэрэг хөөрөхөөр болсон билээ.
Улмаар өнөөдөр /2021.07.22/ 12.00 цагт хөөрөхөөр бэлтгэж байв. Гэвч нисдэг тэрэг очих Сэлэнгэ аймгийн Бугант сумын нутаг дэвсгэрт цаг агаар муу байгаатай холбогдуулан нислэг хэсэг хойшилсон.
Тэгвэл эрлийн баг 15.30 цагт хөөрсөн байна.
Эрлийн баг 21 хүний бүрэлдэхүүтэй бөгөөд шүхэрчдийн бүлэг мөн явсан аж. “Эрээн гол”-ын орчимд шүхэрчдээ хаана буулгах зэрэг эрэн хайх төлөвлөгөөг боловсруулж хуралдаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
МИ-171 нисдэг тэргийн хувьд 18-24 хүний багтаамжтай бөгөөд зургаан цаг орчим нисээд Улаанбаатарт буцаж ирж, шатахуун сумлах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Онгоцыг хөөргөхөд 20 сая төгрөгийн зардал гарах ба иргэдээс хандив цуглуулж одоогоор 11 сая төгрөг хүрээд байгаа аж. Харин хандиваар цугларснаас үлдсэн зардлыг “Монголын самрын кластер” ТББ даахаар болсон билээ.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрэмнии хоол булааж хоосолж үхүүлсэн хүмүүст хараал хүрч байгаа биз гай болох юмаа бөөн зардал
Зүгээр л тэндээ байх сонирхолтой бсан юм биш үү. Самарнаас өөр зорилго бсан байх өө. Битүү модноос хөөрч очоод олчихдог итгэхэд бэрх юм аа. Дарвайсан юмнуудыг дахиж битгий уулруу зүглүүл. Ар гэр олон түмний санаа зовоож бас элдвээр хагарал дуулж, өчнөөн зардал мөнгө болгож байдаг.
Муу хүмүүс үхэхгүй шүүдээ сүйд болоод байсан байгаль сүйтгээд архидаал байсан байна
Амьдрах газраа сонгох эрхтэй.
Татвараа төлөх, байгаль орчны асуудал ан ав, хүүхэдтэй бол эцгийн асуудал үүсэх байх...
улс орон ковидод нэрвэгдэж төсөв мөнгө хүрэлцэхгүй ядаж байхад тэнэмэлүүдийг хайж бензин тос үрж байдаг. Тэд нар дуртайдаа ирэхгүй байгаад байсын биш үү
Онгоцоор хайж очоогүй бол ирэхгүй нээ
Яах гэж эрэл болсон юм бэ!Өвөл биш өөрсдөө хүрээдл ирэн шүү дэ!дэмий сүржигнээд өөрстөөрн тал зардлыгн нөхүүлээч!
Ciprofloxacin Penicillin
Buy Online Test For Amh
Buy Liquid Viagra Weather In Vancouver
Super P Force
Levaquin No Doctors Consult Alabama
cialis tu medico
Levitra Paypal
cialis periapsis