Нийгмийн

Хадгалалтын дэглэм алдагдсан 2000 гаруй тун вакциныг устгалд оруулжээ

МХЕГ-аас вакцины тээвэрлэлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр,

“Хилийн нэвтрэх цэгээс эхлээд тээвэрлэлт, хадгалалт, вакцинжуулалт хийгдэж буй эцсийн цэг хүртэл бүх шатанд хяналт тавьж байгаа юм.

Хоёрдугаар сарын 22-ноос долдугаар сарын 21-нийг хүртэл хугацаанд таван улсаас нийт 31 удаагийн нислэгээр дөрвөн аж ахуйн нэгж байгууллагын 35 удаагийн импортолсон 5,222,580 хүн тун вакцинд хяналт шалгалтыг хийсэн байна. 

Вакцинжуулалттай холбоотойгоор 2,637 хүн тун вакцины хорогдол гарчээ. Тодруулбал, хадгалалтын дэглэм алдагдсан, хаяг шошгогүй, савлагааны бүрэн бүтэн байдал алдагдсан, унаж хагалсан, задалснаас хойш хэрэглэх хугацаа нь дууссан гэх мэтчилэн шалтгаануудтай байжээ.
Чанарын шаардлага хангаагүй 939 тариурыг устгалд оруулсан” гэж мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button