Нийгмийн

ДЭМБ: Эбола вирус дахин дэгдлээ

Африкийн өмнөд хэсгийн Кот-Дивуар Зааны ясан эрэгт 25 жилийн дараа Эбола вирус дахин бүртгэгдэж халдвар тархаж эхэлсэн талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас мэдээллээ. Тус улсын Эрүүл мэндийн сайд өнгөрсөн бямба гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр “Гвиней рүү  аялаад ирсэн 18 настай эмэгтэйгээс Эбола вирус илэрсэн хэмээгээд импортлогдсон тохиолдол” гэж үзэж буйгаа онцолжээ.

Африк тивийг хариуцан ажилладаг Матшидоси Моети “Дөрвөн сая гаруй хүн амтай том хотод Эбола вирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн нь түгшүүрт автуулж байна. Халдвар нэгэнт тархсан” гэж ярьсан байна.

Гвиней 2014-2016 онд Эболагийн дэгдэлтийн голомт болж байсан юм.  Тус улсад уг вирусээр хоёрхон жилийн дотор 11325 хүн амь насаа алдаж байсан түүхтэй. Түүнчлэн он гарснаас хойш Гвинейд  12 хүн Эболагоор амиа алдаад байна. Энэ сарын эхээр тус улсад Марбург вирусийн анхны тохиолдол мөн бүртгэгдсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button