ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Талибанчууд афган эрчүүдийг сахлаа хусахыг хориглолоо

“Талибан” хөдөлгөөнийхөн исламын шашны хэм хэмжээнд харшлах учраас афганы эрэгтэйчүүдийг сахал үсээ хусахыг нь хориглосон шийдвэр гаргалаа.

Эх сурвалжийн мэдээлснээр, холбогдох шийдвэрийг исламын шашны үзэл баримтлал, чиг баримжааг үндэслэн гаргасан гэжээ.

Тус шийдвэр нь хамгийн эхэнд Афганистаны Гильменд мужид хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна. Хожим нь, харин шинэ шийдвэр  улс даяар хэрэгжиж эхлэх аж.

Нийслэл дэх нэгэн үсчний газрын ажилтны ярьснаар Талибанчууд үсчин, салонд нууц ажилтан явуулж, шинэ дүрэм шийдвэрийг зөрчиж байгаа эсэхийг хянаж байгаа гэнэ.

Талибанчууд америкчуудын хэв маягийг дууриаж үс, гэзгээ янзлуулахыг хориглож байгаа юм байна.

Үсчингүүдийн ярьж уйгаар энэ шийдвэр нь тэдний бизнест ноцтой нөлөөлж болзошгүй гэв. “Үс засна гэдэг миний хувьд 15 жилийн турш хийсэн ажил минь байсан. Одоо харин цаашид энэ ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон гэж бодож байна” хэмээн нэгэн үсчин ярьжээ.

2001 онд Афганистанд “Талибан” хөдөлгөөнийхөн Засгийн эрхэнд гаргасны дараа тус улсад сахал хусуулах, үс засуулах үйлчилгээ маш богино хугацаанд дэлгэрсэн.

Харин 2021 оны наймдугаар сард Афганистаныг эзлэн авсны дараа тэд охи, эмэгтэйчүүдэд хязгаарлалт тавьсан. Онцловол, тэднийг эрэгтэйчүүдийн дэргэд спортоор хичээллэх, сургуульд сурахыг нь хатуу хориглосон билээ.

(Эх сурвалж: ВВС)  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button