УЛС ТӨР

УИХ-ын гишүүн Д.Ганбатыг ШШГЕГ-ын харьяа 461-р хорих анги руу нэвтрүүлсэнгүй

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангийн дотоод нөхцөл байдалтай танилцах гэсэн боловч хамгаалалтын албаныхан нь оруулсангүй.

Үүний өмнө иргэн Д.Монголхүүг тус 461-р ангид саатуулаад байхад нь хэсэг иргэд хүч түрэн нэвтэрч, гаргаж авсан явдал тохиолдсон. Үүгээр хорих ангиудын дотоод дэг журам, нөхцөл байдал ямар байгаа нь анхаарал татах болсон юм.

Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Д.Ганбат 461-р хорих анги руу орох гэсэн ч чадсангүй. Тэрбээр УИХ-ын гишүүн хүн бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн ямар ч обьект руу нэвтрэх эрхтэй хэмээн тайлбарлаж байлаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ард түмэн
Ард түмэн
2021-10-13 14:52

Их хур�##� ямар ч хэрэггүй болжээ. Хурдан тарах хэрэгтэй юм байна.

Холбоотой мэдээ

Back to top button