ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

БНХАУ: Гипер дууны хурдтай пуужин туршаагүй гэв

БНХАУ цөмийн зэвсэгийн хошуу тээвэрлэх боломжтой гипер дууны хурдтай пуужингийн туршилт хийсэн гэсэн мэдээлэл хаа сайгүй цацагдсан. Гэвч БНХАУ-ын эрх баригчид энэ мэдээллийг үгүйсгэлээ. Энэ талаар БНХАУ-ын Гадаад Хэргийн Яамнаас мэдээлэв.

“Энэ бол пуужин биш байсан. Зүгээр энгийн сансрын төхөөрөмжийн туршилт хийсэн” хэмээн Гадаад Хэргийн төлөөлөгч Жао Лицянь мэдэгдэв.

Өмнө нь “Финаншиал Таймз” /Financial Times/ мэдээлэхдээ Хятад улс наймдугаар сард гипер дууны хурдтай пуужингийн туршилт хийсэн гэж мэдээлж байсан. Пуужин нь зорилтот байг онохоосоо өмнө бага тойрог замд дэлхийн бөмбөрцгийг тойрон эргэлдсэн болохыг тодруулсан.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button