
Мэргэжилтнүүдийн зөвлөлөөс АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа /FDA/ 5-11 насны хүүхдэд зориулсан “Файзер” /Pfizer/ вакциныг зөвшөөрөхийг зөвлөжээ.
Санал хураалтын явцад шинжээчдийн дийлэнх нь холбогдох шийдвэрийг дэмжжээ.
“Миний хувьд асуулт маш тодорхой байна. Бид хүүхдүүдийг “COVID-19”-ийн халдвараар амиа алдах эсхүл эрчимт эмчилгээнд оруулахыг огтхон ч хүсэхгүй байна” гэж АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны гишүүн Аманда Кон ярив.
АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаанаас вакциныг яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгосны дараа АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв /CDC/ шийдвэр гаргах ёстой аж.
Ерөнхийлөгч Жо Байдены Засаг захиргааны мэдээлснээр 5-11 насны 28 сая хүүхдийг вакцинжуулахын тулд 28 сая тун вакциныг аль хэдийн худалдаж авсан байна.
(Эх сурвалж: Mignews)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.