Б.Болор-Эрдэнэ: Араб, Английн сайд, тэрбумтан Монголд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар /ХХМТГ/-ын дарга Б.Болор-Эрдэнэ Дэлхийн ирээдүйн хөрөнгө оруулалтын талаар хэлэлцдэг "Future Investment Initiative” чуулганд оролцож буй аж. Тэрбээр энэ талаараа өөрийн сошиал хуудаснаа дараах зүйлийг бичсэн байна.
“Аравдугаар сарын 26-28-ны хооронд Саудын Арабын Рияд хотод зохион байгуулагдаж буй Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганд /Future Investment Initiative/ анх удаагаа Монгол Улсаас урьж оролцууллаа. Уг хуралд дэлхийн 100 гаруй улсын төлөөлөл ирснээс гадна олон улсын хамгийн том хөрөнгө оруулагчид ковидын дараах хөрөнгө оруулалтын талаар ярилцахаар цугласан билээ. Уг хуралд зохион байгуулагч талын зардлаар оролцож, Монгол Улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарыг олон улсад таниулах боломж бүрдсэн юм. Панелд надтай хамт оролцсон Саудын Арабын Хөрөнгө оруулалтын сайд, Английн Хөрөнгө оруулалтын сайд, алдарт хөрөнгө оруулагч, тэрбумтан Росчайлдын гэр бүлийн төлөөлөл Монголд хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Хөрөнгө оруулагчдын хувьд Монгол Улсын хөрөнгө оруулалттай холбоотой мэдээлэл маш ховор байдаг талаар олон удаа хэллээ. Монголын технологийн компаниудыг эдгээр хөрөнгө оруулагчидтай холбохоор ажиллаж байна” гэжээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тэгж ярьдаг л юм
Төр төлөөлж очоод балай балай юм яриад хачин хүүхэн байна лээ
Шаалдаа болороо
Өөрийнх нь явалддаг араб, англичууд биз
Yamar yumnii Arab, angliin bayachuud sonirxox ve. Xurungu oruulagchid mongoliig sonirxoxgui ee. Dubain xurungu oruulaltiin tuluvluguug uls turchid ni eserguitsej baigaa. Angliin erunxii saidiin duu mongolchuudad luivarduulsan geed baigaa sh dee.
Шш чааваас гадны мөнгөөр хуралд очисон шүү ч гэх шиг амьхандаа төрийн мөнгөөр зугаалаагүй гэж байгаа царай нь юум байхдаа үр дүнтэй хурал юум бол засгийн томилолтоор явсан ч яахав дээ хүнээс гуйж гуйлагачин царайлж яваад ч яадаг юум гуйлагачинтай хэн бизнес ярьдаг юум болдоо хөөрхий зиндаанд нь тааруулж харьцана биз дээ
Ийм балай юм шууд жижигдэнэ шүү дээ монголд хөрөнгө оруулах бол уул уурхайгаас өөр хөрөнгө оруулах салбар байгүй ялангуяа мэдээлэл техноллогийн салбарт мөрөөдөөж хэрэггүй их ажил хийсэн болж шоудахаа боль
Яасан их хуцдаг халтар жингэр вэ