Нийгмийн

“Нэг ярьчхаад өгье” гэж хэлээд утсыг нь дээрэмджээ

Дархан аймагт гудманд таарсан нэгэн эрэгтэй “Утсаар чинь нэг ярьчхаад өгье” хэмээн хоёр эмэгтэйн утсыг авчээ. Хамт явж байсан хоёр эмэгтэйн утас болох samsung galaxy A51 болон Samsung S8 plus утсыг хоёуланг нь аваад буцааж өгөөгүй хэрэг гарчээ. Утсаа дээрэмдүүлсэн эмэгтэйчүүд энэ талаараа цагдаагийн байгууллагад хандан шалгуулж байгаа гэнэ.

Иймд иргэд сонор сэрэмжтэй байж, дээрмийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button