“Т.Доржханд гишүүн “Монре даатгал”-ын эзэмшигч, лобби хийж байгаа нь зарчимд нийцэхгүй”

Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Энэ үеэр гишүүд уг хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд гишүүн: “Парламент гэдэг бодлогын мэтгэлцээний талбар. Мэргэжилтнүүдийн ч талбар шүү. Мэргэжилтнүүдээ сонсохгүйгээр шийдвэр гаргадгийн уршгийг бид нар 30 жил хүртсэн шүү. Одоо үүнийг зогсоох хэрэгтэй. Өөрөө компанийн эзэн юм байна, асуудлыг чинь ярина шүү гээд байна. Ярь л даа. Ажлаа өгч чадна шүү. Надад амбиц байна. Санхүүгийн секторыг шинэчилье. Хогийн авилгын системийг зогсооё. Ингэж л УИХ-д орж ирсэн. Т.Аюурсайхан гишүүн ээ” хэмээн бухимдлаа.
Үүний хариуд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Монре даатгал Т.Доржханд гишүүний гэр бүлийнх. Үүний 88.5 хувийг Т.Доржханд гишүүн эзэмшдэг. Энэ хэлэлцүүлэгт орвол ашиг сонирхлын зөрчилтэй. УИХ-д гишүүд нийтийн эрх ашгийг хамшгаалах үүрэгтэй. Гишүүд дээр лобби хийж, бүлэглэл бий болгон ажиллаж байгаа нь зарчимд нийцэхгүй” хэмээлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хувийн эрх ашгаа л бодож явах юмдаа шинэ хуучингүй