Х.Нямбаатар: Шүгэл үлээгчийг 100 мянгаас 1.5 тэрбумаар урамшуулна
Засгийн газрын өнөөдрийн /2021.11.03/ ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар боллоо. Шүгэл үлээгчийн тухай хуулиар шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилсан сэргийлсэн цогт харилцааг зохицуулна. энэ хуулиар шүгэл үлээгчийн гаргасан нийтийн эрх ашгийн эсрэг үйлдлийн мэдээллийг холбогдох байгууллагууд шалгаад, учруулсан хор хохирлын хэмжээнээс нь шалтгаалж урамшуулна. Урамшуулал нь 100 мянгаас 1.5 тэрбум төгрөгийн хооронд байна.
Дараах дөрвөн тохиолдолд шүгэл үлээгч гэж үзнэ. Нэгдүгээрт, Нийтийн ашиг сонирхлын төлөө дуугарч, бичгээр санал мэдээлэл гаргасан хүнийг хэлнэ. Үүнд авлига, албан тушаалын хэрэг давхар хамаарна. Хоёрдугаарт, шударга бус өрсөлдөөн явуулж байгаа талаар мэдээлэл гаргасан хүнийг хэлнэ. Гуравдугаарт, хэрэглэгчийн эрх ашгийг хохироосон мэдээ мэдээллийг илчилсэн хүнийг хэлнэ. Дөрөвдүгээрт, тэнцвэртэй байдал экологийн сүйрэл учруулахуй хууль бус үйлдэл явуулж байгаа талаарх мэдээлэл гаргасан хүнийг хэлнэ хэмээн ярилаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.