УЛС ТӨР

Ц.Мөнхцэцэг: Иргэдийн жагсаал цуглаан хийх эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж байна

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн асуудлаар Нийтийн сонсгол хийх тухай No Double Standard хөдөлгөөний санаачилгыг дэмжин гарын үсэг зурлаа.

тэрбээр "Тайван жагсаал цуглаан хийх эрх нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт болон Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрх билээ.

Цар тахлын үед жагсаал цуглааныг хязгаарлах, үндэслэл зарчмуудыг олон улсын эрх зүй болон Монгол Улсын хууль тогтоомжоор тогтоосон байгаа. Гэвч сүүлийн үед үндэслэлгүйгээр иргэдийн тайван жагсаал цуглаан хийх эрхийг хязгаарлах, эрхийг нь зөрчих тохиолдлууд гарч байна.

Мөн Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар “Жагсаал цуглаан хийх мэдэгдэл хүлээн авсан Засаг дарга нь хориглогдсон үндэслэл байгаа тохиолдолд татгалзсан шийдвэр гаргана” гэж заасан байгаа. Тэгэхээр жагсаал цуглаан хийхийг зөвшөөрөх эсэх шийдвэрийг Засаг дарга гаргаад байгаа юм. Гэтэл Засаг дарга маань тухайн жагсаал цуглаан хийх иргэдийн мэдэгдлийг авч үзээд улс төрийн болон бусад шалтгааны улмаас тухайн үед алагчилсан шийдвэр гаргах тохиолдол байдаг.

Мөн урьдчилан зар тараагаагүй, аяндаа үүссэн цуглаанд санамсаргүй байдлаар оролцсон, сүүлд нэгдсэн иргэдэд эрүүгийн болон захиргааны шийтгэл оногдуулах, албадан тараахдаа тодорхой хууль, журмыг зөрчих тохиолдлууд түгээмэл гарч байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button