Нийгмийн

ХУУЛИЙН ТӨСӨЛ: Цэцэрлэгт гурван настайгаас нь авахыг багш нар дэмжжээ

Боловсролын тухай багц хуулийн төслийн хэлэлцүүлгүүд эхэлсэн. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг тэргүүтэй хуулийн төслийн багийнхан СӨБ болон ЕБС-ийн хуулийн төслөөр Сүхбаатар дүүргийн сургуулийн төлөөллүүдтэй цахим хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Тэгвэл энэ үеэр багш нараас дараах саналууд иржээ.

1. Боловсролын агуулгыг суралцагчийн нас, хөгжлийн онцлог, авьяас сонирхол, хувийн болон нийгмийн хэрэгцээ, үндэсний соёл, өв уламжлал, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцүүлэн тодорхойлж, урт хугацаанд тогтвортой, дор хаяж 30 жил хэрэгжихээр үр дүнг нь тооцох ёстой.

2. Хуулийн төсөлд Үдийн хоолтой холбоотой заалт орж ирснийг эргэж харах ёстой. Хүүхдийг төрийн болон хувийн сургуульд сурч байгаагаар нь ялгаварлан гадуурхаж болохгүй.

3. Боловсролын ерөнхий хуулийн давуу тал сайн багшийг бэлтгэх заалтууд орж ирсэн нь сайшаалтай.

4. Боловсролын байгууллага ашгийн бус байх, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 3 настайгаас нь авах, ерөнхий боловсролын 12 жилийн тогтолцоог бүх нийтээр эзэмшүүлдэг байх хэрэгтэй.

5. Багш бол бакалавраас дээш мэргэжилтэй, багшлах эрхтэй байна гэсэн заалт цахим буюу зайн сургалт дээр хэрхэн хэрэгжихийг тодорхой болгох,

6. Ерөнхий боловсролын хууль дээр өндөр төлбөртэй сургуулиудад хувьсах зардлыг ялгавартай олгоно гэсэн заалт байгаа эсэхийг тодруулах,

7. Зайны сургалтыг яаж зохион байгуулах уу гэдэг дээр маш чухал, уян хатан байх ёстой.

8. ЕБС-ийн хичээллэх хугацааг нэлээд сайн зааж өгөх ёстой. Сүүлийн жилүүдэд цар тахлаас шалтгаалаад дуртай аймгийн Засаг дарга нь хичээлээ хаагаад байгаа асуудлууд гарсан. 155-165 хоног хичээллээд л хичээлээ хаачихаад байна. Харин олон улсад хичээлийн цагаа уртасгаж байна. Энэ жишгээр бид ажиллах ёстой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button