НийгмийнНИЙГЭМУЛС ТӨР

Элчин сайд С.Баатаржав Унгар улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баатаржав 2021.11.17-нд Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адерт итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Унгар Улсын Ерөнхийлөгч Янош Адер Элчин сайдыг хүлээн авч уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөн санаачилга бол дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй бүрэн нийцэж буйг тэмдэглэхийн зэрэгцээ байгаль орчныг хамгаалахад чиглэсэн усны менежмент, усжуулалтын систем, тухайлбал ахуйн хэрэглээнд ашигласан усыг цэвэршүүлж, дахин ашиглах чиглэлээрх сайн туршлага, санаачлагаа Унгар Улс хуваалцахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.

Цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, инноваци, хөдөө аж ахуй зэрэг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

гоё байна

JG
JG

Амьтны арьс өмсөөд ЕХ ны улсад жуух барих гэж

Холбоотой мэдээ

Back to top button