УЛС ТӨР

ОХУ-ын Армийн генерал В.В.Герасимов айлчилж байна

ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын I орлогч сайд, армийн генерал В.В.Герасимов өнөөдөр манай улсад ажлын айлчлал хийж байна.

Армийн генерал В.В.Герасимов айлчлалын эхэнд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабт зочилсон бөгөөд түүнийг төрийн хүндэт харуул ёслол төгөлдөр угтан авсан юм.

Армийн генерал В.В.Герасимов Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг нар өдгөө хоёр талын уулзалт хийж байна. Энэхүү уулзалтын дараа ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын I орлогч сайд, армийн генерал В.В.Герасимов, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар хоёр талын уулзалт хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Z
Z
2021-11-30 13:45

Siri d yalalt baiguulsan general .amjilt husii

Холбоотой мэдээ

Back to top button