УЛС ТӨР

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн нэрийн хуудас брайл үсэгтэй

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн нэрийн хуудас брайл үсэгтэй аж. Тэрбээр анх гишүүн болохдоо л нэрийн хуудсаа ингэж хийлгэсэн байна.

Тэрбээр энэ талаараа "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, эдгээр иргэдэд бусдын адил эрхээ эдэлж, сурч боловсрох, хөгжих, хөдөлмөрлөх, тэгш боломж олгох нь хууль санаачлагч бидний гол үүргүүдийн нэг гэж боддог. Тийм ч учраас анх УИХ-д сонгогдохдоо нэрийн хуудсаа Брайль үсгээр хийлгэсэн.

Тэгвэл саяхан Д.Цогтбаатар гишүүн маань Брайль үсэг бүхий хаягтай болжээ.Дашрамд дурдахад, Д.Цогтбаатар гишүүн санаачилж, би Ажлын хэсгийг ахалж ажиллаж Азид анхны Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулсан билээ.

Харааны бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох эрхийг хангахын тулд Брайль үсгээр хэвлэж буй ном бүтээлийн тоог нэмэх, ЭЕШ-ыг харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан байдлаар өөрчлөх тухайд анхааран ажиллана” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button