ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Япон: Дэлгүүрийн АТМ-ыг олсоор чирээд хулгайлах гэж оролджээ

Японы Чиба мужийн Ёцүкайдоо хотын “Family Mart” сүлжээ дэлгүүр доторх бэлэн мөнгөний машин ATM-ыг хулгайлах гэсэн хэрэг гарчээ. Хэн нэгэн этгээд АТМ-ыг бүхэлд нь хулгайлах гэж оролдсон ч даагдахын аргагүй хүнд жинтэй тул санасандаа хүрч чадаагүй аж.

Цагдаагийнхан болон бусад эх сурвалжуудын мэдээлснээр, дэлгүүрийг хаах үеэр АТМ-ыг дэлгүүр дотроос нь хулгайлах гэж оролдсон аж. Хэргийг үйлдсэн этгээд харин нуугдсан гэнэ. Дэлгүүрт байрлуулсан хяналтын камер дахь бичлэгнээс харвал гэмт этгээд дэлгүүрийн шилэн цонхыг хагалж, дэлгүүр лүү орж, олсоор АТМ-ыг уяад чиржээ. Нэлээд удаан чирсэн ч АТМ хүнд жинтэй учир машиндаа ачиж чадаагүй байна. Тэгээд АТМ-ыг дэлгүүрийн өмнө орхиод өөрөө зугтжээ.

Цагдаагийнхан тэрхүү гэмт этгээдийн байршлыг тогтоохоор ажиллаж эхэлжээ.

(Эх сурвалж: Asahi News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button