УЛС ТӨР

Л.Болд “Алтан-Од” одон хүртлээ

Монголын хөнгөн атлетикийн холбооны Ерөнхийлагч Л.Болдын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Монголын үндэсний олимпын хороо/МҮОХ/-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагналаа. Шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулж өгөв.

Л. Болд нь спорт, олимпизмын үйл ажиллагаанд идэхтэй оролцож, олон жил үр бүтээлтэй ажиллаж байна.Л. Болд нь 2004 оноос Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Монгол улсад хөнгөн атлетикийн спортыг дэлгэрүүлэн хөгжүүлэх, материаллаг орчин нөхцөлийг дээшлүүлэх, сургалт-дасгалжуулалтын онол, арга зүйг боловсронгуй болгох, уралдаан, тэмцээний тогтолцоог боловсронгуй болгох талаар олон талт ажлыг зохион байгуулсан болно.

Монголын хөнгөн атлетикийн спортын тамирчид 2000 оноос хойших бүх Олимпын наадамд эрх авч оролцоод байна.Монголын хөнгөн атлетикийн холбооны санал, хүсэлтийн дагуу олон улсын хөнгөн атлетикийн холбооны төслөөр 2018 онд олон улсын стандартад нийцсэн 400 метрын тойрог бүхий хөнгөн атлетикийн зам, талбайг Налайх дүүрэгт барьж байгуулан ашиглалтад оруулаад байна.

Монголын Үндэсний олимпийн хороо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2021-12-09 12:51

Ene hun h8n8 MGL doo l baigaa ymuu. Elvhin ene tereer tomilogdloo geegui biluu.

Уншигч
Уншигч
2021-12-09 14:24

Хөнгөн атлетикаар манай тамирчид олимпын мед�##�ь авлаа гэж сонсоогүй санагдах юм.

Цагаа олсонгүй шагнал
Цагаа олсонгүй шагнал
2021-12-09 15:15

Хөнгөн атлетикийн тамирчид бид ман0ж ч байхгүй хэмээн гонгинох өдөрт энэ хүнд шагн�##� өгдөг байна ш дээ

Хүн
Хүн
2021-12-23 12:23

Энэ тэнэг юу хиисэн юм бэ ичихэд яанаа энэ төрөл ямар гээч амжилт гаргасан юм бол сонсоогүй л юм байна ёр нь иимэрхүү мангарууд тамирчдын өмнүүр орж элдэв шагн�##�ыг нь хамахаа болимоор байна шүү

Холбоотой мэдээ

Back to top button