ФОТО: 1080 лам хурах багтаамжтай, долоон давхар "Батцагаан цогчэн дуган нээлээ

Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэргэдэг Батцагаан цогчин дуганыг нээх ёслол өнгөрсөн баасан гарагт болсон. Монголчуудын итгэл сүсгийн орон анхдугаар богд Өндөр гэгээнтний шав суурийг тавьж, бүтээн босгосон Риву гэжай Гандан шадүвлин буюу их хүрээний “Батцагаан цогчэн дуган” ийнхүү энэ цагт шинээр баригдан байгуулагдлаа. Батцагаан цогчэн дуган байгуулагдсан тэр цагаас Монголын бурханы шашны эв эеийн бэлгэдэл, ном бүтээлийн нийтийн орон, удирдлага зохион байгуулалтын төв газар болж ирсэн уламжлалтай. Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс цогчэн дуганаа дахин босгох болсон тухай төр засагт хандсан. Монголын төрөөс “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэсэн Үндсэн хуулийн зарчмыг хүндлэн дээдэлж, хэлмэгдүүлэлтийн үед хамгийн их хохирол амссан бурханы шашнаа дэмжих бодлого хэрэгжиж, түүхэн соёлын өвийг сэргээх үйл ажиллагааны хүрээнд уламжлалт Гандан хүрээний Батцагаан дуганы барилгын хөрөнгийг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлж дуусгаад хүлээлгэн өгсөн нь энэ юм.
Батцагаан цогчэн дуган нь 20-р зууны эхэн үе гэхэд 108 баганатай, олон мянган лам хурах багтаамжтай байсан ч их хэлмэгдэлтийн үеэс эвдэрч эхэлсэн байдаг. Тэгвэл шинэ дуган 21212 м2 талбай бүхий 7 давхар , 1080 лам хурах багтаамжтай юм.
Т.САНТ
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ




































































АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Heleh ygS alga uu! Ene ih ASAR ih munguur surguul'-tsetserleg byyr ch boloogyui emneleg bar'SAN bol mun ch aguu BUYAN boloh baisanSAN. Baruunii ornuudiin churches(sym-hiidyyd) mun vh IH BUYAN hiideg n' ard tymnii talarhal hyleej baidag n' yuutai setgeld taatai sanagddag ve! getel manaid.... 1080 lam...turduu 108 gichyyn bolgochihoo duhluu....
Secure Cheapeast Provera Worldwide Medication Overnight Amex [url=http://cialibuy.com]Cialis[/url] Tadapox Propecia Cost Online Uk
Achat Viagra Dapoxetine En Ligne 259 Cialis Besser Levitra 40mg Levitra [url=http://cialibuy.com]cheap cialis[/url] Amoxicillin Length Valo
Genuine Cialis Brand From Europe http://viacialisns.com/# - Cialis Cytotec Pills Uk Cialis Syntolexin