Нийгмийн

Л.Энх-Амгалан: Хичээл, сургалтын үйл ажиллагаа омикроны тархалтаас шалтгаална

Коронавируст халдварын тохиолдлын тоо нэмэгдэж байгаа үед хичээл сургалтын үйл ажиллагааг ямар хэлбэрээр явуулах талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлжээ.

Тэрбээр “Хоёр долоо хоногийн дараа халдварын давлагаа ямар байхыг хэлж мэдэхгүй байна. Хоёрдугаар сарын эхний долоо хоногт хичээл ордгоороо орно.

Харин түүний дараах 2-3 долоо хоногт омикроны давлагаа, өвчлөл ямар байхаас шалтгаалж сургуулиуд хичээлээ ямар байдлаар явуулах талаар УОК, Засгийн газрын хэмжээнд тодорхой хувилбаруудыг хэлэлцэнэ.

Хэрэв омикроны хувилбар давлагаалбал өмнөх 5х9 зарчмаар хичээллэхийг үгүйсгэхгүй. Өнөөдрийн байдлаар урьдчилж хэлэхэд эрт байгаа учраас гурван долоо хоногийн дараа хичээл эхлэх үед нөхцөл байдал ямар байхаас шалтгаалаад хичээл, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахыг тухайн үед нь шийднэ” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-10 17:43

onlain bolgo

Иргэн
Иргэн
2022-01-11 07:03

УОК-ын Баярхүү нь омикроны давлагаа 2 сарын 10 хүртэл үргэлжлэнэ гэсэн чинь Энх-Амг�##�ан сайд нь эхний 7 хоног хичээл эхэлдгээрээ эхлэнэ гэнэ. Хичээл 2 сарын 7-нд эхлэнэ, Эхний 7 хоног яг давлагаатай нь зэрэгцүүлж байгаад нэг шийдвэр гаргах юм байна. Хоорондоо ямарч авц�##�даагүй донгодох юм.

Холбоотой мэдээ

Back to top button