“Юу гэнэ вэ. Зөв сонсов уу” гэж гайхмаар, толгой сэгсэрмээр цөөнгүй үйл явдал өнгөрсөн долоо хоногт боллоо. Ерөнхийд нь тоймловол ийм байна.

Д.ИХБАЯР: ШАХМАЛ ТҮЛШ ХЯМД БАЙГАА УЧИР УТАА ИХЭССЭН
Эхний дуулиан нь Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаярын байр суурь байлаа. Тэрбээр утаа ихсэж буйг түлш хямд байгаатай холбон тайлбарласан олны дургүйцэл, эсэргүүцэлтэй нүүр тулсан.
Д.Ихбаяр “2019 онд иргэд сайжруулсан шахмал түлш түлж хэвшээгүй учир бага түлж байсан. Харин одоо зуухны чанар муу, түлшээ буруу түлж, уугиулж байна. Мөн шахмал түлш хямд байгаа учир иргэдийн хэрэглээ ихсэж, утаа нэмэгдсэн. Тиймээс иргэд хариуцлагатай байж, түлшээ зөв түлэх хэрэгтэй” гэж хэвлэлд ярилцлага өгөхдөө онцолсон юм.
Н.УРТНАСАН: УТАА ИХ ГАРГАЖ БУЙ АЙЛУУДЫГ ДРОНООР ШАЛГАНА

Үүний дараа иргэд утааны талаар ихэд шуугин, дорвитой ажил хийж, дөмөгхөн арга хэмжээ авахыг төр засгаас шаардсан.
Үүний дараа харьяа яам, Тамгын газрынхан “буруутан”-г тогтоохоор сайжруулсан түлшний цэг, айлуудаар явсан.
Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Уртнасан “Шахмал түлш чийгтэй байна гэсэн гомдол ирж байсан уу гэвэл ирж байсан.
Маргааш “Тавантолгой түлш” компанийн хатаалт, үйлдвэрлэлийн бүсэд бүрэн бүрэлдэхүүнээр ажиллана. Улаанбаатар хотын утааны голомт болоод буй газруудад дрон нисгэн, утаа үүсгэж буй айлуудыг шалгана.
Шахмал түлш түлж байна уу, түүхий нүрс түлж байна уу гэсэн шалгалт хийнэ. Утаа үүсэж буй бодит шалтгааныг олж тогтоохгүйгээр утаа бууруулах талаар ярьж, янз бүрийн мэдээлэл цацах зохимжгүй.
Н.ТАВИНБЭХ: ШАХМАЛ ТҮЛШНИЙ ЧАНАРЫГ ГАДААДЫН ЛАБОРАТОРИД ШИНЖЛҮҮЛНЭ

Мөн Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Энэ жил утаа нэмэгдсэн нь хэн ч харахад тодорхой байгаа. Утаа нэмэгдсэн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Шахмал түлшний чанар муу байна гэж иргэд шүүмжилж буй. Сайжруулсан шахмал түлшний чанар Монгол Улсын стандартыг хангаж байгаа эсэхийг өнөөдөр эрх бүхий лабораторууд бүгд туршилтын дүнгээрээ баталгаажуулсан. Үүнээс өөрөөр бидэнд сайжруулсан шахмал түлшний чанарыг тодорхойлох боломж бидэнд алга. Тиймээс гадаад улсын лабораторид өгч шинжлүүлнэ” гэлээ.
Нийслэлийн Засаг даргын харьяа агентлагуудын дарга нар утаа ихсэж буй шалтгааныг, гол буруутанг олж тогтоохын тулд жирийн нэгэн айл руу шууд дайрч ороод Яагаад хар утаа гаргаж, нийслэлийн агаарыг бохирдуулаад байна. Чи сайжруулсан түлш авч чадаж байгаа юу. Гэрийн чинь яндангаар яагаад хар утаа гараад байгаа юм бэ” гээд бааварласан. Гэрийн эзэн “Толгой шийр чанах гэсэн чинь шахмал түлш асдаггүй. Модны мөнгөгүй тул ороолтоо хийчихсэн юм” гэхэд “Бид хяналт шалгалт хийгээд илрүүллээ. Та яаж байгаа юм бэ” гээд нэг их том хэрэг илрүүлсэн аятай даналзсан нь олны дургүйг ихэд хүргэв.
Д.ТОГТОХСҮРЭН: ХӨДӨӨГИЙН НЭГ БАГИЙН ИРГЭД ХООРОНДОО ГЭРЛЭХИЙГ ХУУЛИАР ХОРИГЛОХ БОЛОМЖТОЙ

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Энэ үеэр зарим гишүүдийн байр суурь олны анхаарлыг татав.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах асуудал бол монголчууд эрүүл байхын том суурь үндэс. 1990 оноос хойш шилжилт хөдөлгөөн замбараагүй явагдаж, энэ хэрээр цус ойртолт нэмэгдсэн. Захиргааны хэд хэдэн арга хэмжээг авах ёстой. Тухайлбал, төрийн албан хаагчдын сэлгээг тогтмол хийх, хөдөөд ядаж сумаасаа биш юм гэхэд нэг багийн иргэд бие биетэйгээ гэр бүл болохыг хуулиар хориглох боломжтой гэж үзэж байгаа.Удамшлын өвчин газар авч байна, үүнийг таслан зогсоохын тулд дээрх арга хэмжээг авах нь зөв” гэсэн.
Ж.ЧИНБҮРЭН: ЦУС ОЙРТСОН ГЭРЛЭЛТЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЕ

Чуулганы хуралдааны үеэр Д.Тогтохсүрэн гишүүн “Цус ойртолтын асуудал үнэхээр хүнд болсон. Гэхдээ ургийн бичиг хөтлүүлээд л болчих юм уу. Захиргааны арга хэмжээ авдаг тогтолцоо байхгүй юу, энэ тогтоолын төсөлд туссан уу" гэж асуусан.
Үүнд ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Та зөв асуудал хөндлөө. Гадаадын улсад удам доторх гэрлэлтийг эрүүгийн гэмт хэрэг гэж үздэг, хуулийн хариуцлага хүлээлгэдэг жишиг байна. Бид ч ийшээ явах хэрэгтэй байгаа юм” гэж хариулсан юм.
Ц.ЦЭРЭНПУНЦАГ: “БОГД ЗОНХОВА” ТӨСӨЛ АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛНА

2021 оны хамгийн том дуулианы нэг нь “Богд Зонхова” төсөл. Анх 2021 оны төсөвт 5.5 тэрбумаар сууж, 2022 онд 32.5 тэрбум болон тусгагдсан “Богд Зонхова” хөшөө иргэдийн асар их эсэргүүцэлтэй тулгарсан.
Энэ төслийг анх санаачилсан УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг өмнө нь “Богд Зонхова” төсөл үргэлжлэх ёстой. Тасганы овоог бохирын цэг болгох гээд байгаа юм уу. Яагаад идэвх гаргахгүй байна. Богд Зонхова төсөлд буруу хийсэн зүйл байхгүй. Иймд энэ төсөл үргэлжлэх ёстой. Соёлын сайд соёлоо хамгаалах ёстой шүү” гэсэн хатуу байр суурь илэрхийлсэн.
Ц.Цэрэнпунцаг гишүүн ард түмний хэчнээн их эсэргүүцэлтэй тулгарсан ч “Богд Зонхова”-г барих хүслээ болиогүйгээ хэлэв. Тэрбээр “Энэ төсөл эдийн засагт үр өгөөжтэй. Агаарын бохирдлыг ч бууруулна. 7-8 жилийн дотор өртгөө нөхчих төсөл юм билээ. 32 тэрбум төгрөгийг 3 сая хүндээ хуваавал нэг хүний 10 мянган төгрөг л болно. 10 мянган төгрөгөөр өнөөдөр та юу хийх вэ. Зарим гайгүй рестораны хоол 30, 40 мянган төгрөг байгаа биз дээ. Засгийн газар хангалттай л халамж өгч байна шүү дээ” гэсэн юм.

Гавьяат жүжигчин Н.Онон, Д.Жавзандорж нарыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн болгох эсэхийг хэлэлцсэн. Сонгуульд сайн гүйснийхээ шанг Н.Онон авлаа гэж цөөнгүй хүн шүүмжилсэн.
Д.ГАНБАТ: УКРАИНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ ХОШИГ ШОГИЙН ЖҮЖИГЧИН. Н.ОНОНГ САЙН АЖИЛЛАНА ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
Түүнийг МҮОНРТ-ийн гишүүнд томилох эсэхийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Монгол Улсын Ерөнхийлөгч зөв хүмүүсээ оруулж ирсэн байна. 1924 онд лам нарыг гадуурхдаг байсан. Энэ байдал 1992 оны Үндсэн хуулиар засагдсан. Лам нар, хошин шогийн жүжигчид их амжилттай явдаг. Сайн ч ажил хийдэг. Н.Ононгийн анкетийг харахад хуулийн боловсролтой юм байна. Украинд хошин шогийн жүжигчин Ерөнхийлөгч хийгээд явж байгаа. Н.Ононг сайн ажиллана гэж найдаж байна” гэсэн.
Н.Онон “30-аад жил ажиллахдаа МҮОНРТ-тэй нягт холбоотой байж ирсэн. Уран бүтээлчид гэдэг цаг наргүй ажилладаг хүмүүс. МҮОНРТ хоёр хэсэг хуваагдсан гэдгийг би сонссон. Аль нэг талд орно гэхээс илүү олон нийтийн эрх ашгийн төлөө л ажиллана гэж бодож байна” гэсэн байр суурь илэрхийлсэн.
Түүний хариултын дараа УИХ-ын гишүүн Б.Сарангэрэл “Тэнд очоод хийх контентынхоо тухай бодож байгаа юм байна. Түүний өмнө уран бүтээлчид нь өөрсдөө хүнд байдалтай байгааг бодоорой. Тэнд уран бүтээлчдийг зовоож, ажлыг нь зогсоосон шүү. Аль талд нь орох вэ гэж шууд утгаар асуугаагүй шүү дээ. Ийм зэргийн юмыг мэдэрмээр юм” гэсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ ихбаяр гэдэг чинь нөгөө аж Сарантуяагийн хүүтэй /тамир билүү / яв�##�даж байсан жүжигчин жимбоол эхнэрээ гарддаг гар мөн үү? айнннн
Буянд�##�айгийн нийтлэлийг уншлаа.Үнэхээр я�##�аа гэнээ.Зөв сонссон уу .Бодит байд�##� засаг төрийн шийдвэрүүд эргэлзээтэй эргүүдүү гэмээр эшлэл тогтоол , гэдгийг нүдэнд дээр харагдт�##� бичжээ.Инээв ,өрөвдөв ,бас үзэн ядав
Jinheneesee amiral deej boditoor tsus oirtson humuusiin hugjiltei aranshin geltei .Erliizuu; baibal stus selbee; mash sain shuu,haanahiinhiig baih ni hamaagui
Эдгээр амьтад бүгд л хошин шогийн Ононгийн зиндааны хүмүүс юм даа. Дахиж улс төрд бүү үзэгд.
Энэ хэд маань гайгүй л байгаасай даа. Ковидоор өвдсөний дараа ухаан санаа б�##�айраад байна гэсэн шүү.
Tsus oirtolt aimr bgaa ni unen.Ah duugiin huuhduud hoorondoo suugaad bhn bnaleshde hodooguur chini
ИЙМ Л МУДАКУУД ЮУГАА Ч МЭДЭХГҮЙ ОРКУУД БОЛОВСРОЛ НИМГЭН ГАРУУД УЛС ТӨРД БАЙГААД БАЙГААН .ҮХСЭН АЦНЫ ЧИНЬ ЦУС ОЙРТСОН ГЭРЛЭЛТЭНД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ЭНЭ ЧИНБҮРЭН ЧИНЬ СОГТУУ БАЙГАА ЮМ УУ? ӨВӨРХАНГАЙГААС ГАРСАН УЛААН ХАЦАРТ ТОГТОХОО ТЭГЖ ХУЦВАЛ ТАНАЙ ӨВӨРХАНГАЙ ЧИНЬ ТИП ТАП ОЛОНТОЙ ШҮҮ ЧИ ӨӨРӨӨ НЭГ НЬ Ч ЮМ БИЛ ҮҮ? ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛ МААНАГАА БУСАД НЬ ЯАХ ВЭ? ХАРВААС ТОДОРХОЙ ИЙМЭРХҮҮ ОЛГОЙ ТОЛГОЙТОЙ ЭРГҮҮНҮҮДЭЭ УЛС ТӨРД ЗАЛДАГ ХҮМҮҮС АНХААРААЧ ДРОНООР УТАА ХЯНААД АЛИАЛАГЧ ЖҮЖИГЧИН МААНАГ ОНОН ЛАМАНЦАР НАР.БИДОН ГАНБАА ҮНДСЭНДЭЭ ОНОНГ ДОРОМЖИЛСОН БАЙНАШТ УКРИАНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ОНОНГИЙН ХАЖУУД ДЭЛХИЙД ТАНИГДСАН АЛИАЛАГЧ ОНОНГ БОЛ ЭНҮҮХЭН ЭРЭЭН УЛАНҮДЭД ТАНИХГҮЙШТ ЗА ЗА МОНГОЛЫН ТӨР ЯЛЗРААД МУУДСАН НЬ АЛЬ ЭРТ ИЛ БОЛСОНДОО