ДЭЛХИЙНИЙГЭМ

Тонга арлын галт уул дэлбэрч, Японы арлуудад цүнами болов

Номхoн далайд орших Тонга арлын ойролцоо галт уул бямба гараг /2022.01.15/-т дэлбэрсний улмаас Японы аралд хүчтэй цүнамиг бий болголоо.

Цүнамигийн талаарх аюулын дохиог анх Амами болон Токара арлууд өгч, дараа нь Иватэ мужид өгсөн байна. энэ талаар “Жапан Таймс” /Japan Times/ мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, эдгээр мужуудад цүнамигийн давлагааны өндөр гурван метрт хүрэх магадлалтай гэж тооцоолоод байна.

Бямба гарагт Амама арлын Коминато хотод орон нутгийн цагаар 11:55 цагт, 1.2 метрийн өндөртэй цүнамигийн давлагаа үүсчээ. Япон тэнгист хамаарах Номхон далайн эрэгт болон Япон тэнгисийн бусад хэсгүүдэд цүнамигийн асар хүчтэй давлагаа үүсэхийг оршин суугчдад анхааруулаад байна.

Хойккайдогийн эрэг дагуу Окинава арал хүртэл нэг метрийн өндөртэй цүнамигийн давлагаа үүсчээ.

Байгалийн гамшигт өртсөн бүс нутгуудын оршин суугчдыг далайн эрэг дагуух  дүүргүүдээс нэнэ даруй нүүхийг уриалаад байна.

(Эх сурвалж: Japan Times)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button