УЛС ТӨР

Үндэсний зөвлөл: Гишүүдийг эгүүлэн татах асуудлаар Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нар "үзэлцэнэ"

Өнгөрсөн долоо хоногт МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа нь дууссан хоёр гишүүнийг чөлөөлж, оронд нь Н.Онон, Д.Жавзандорж нарыг томилсон.

Томилгооны үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл нар Үндэсний зөвлөлд үүссэн хуваагдмал уур амьсгалыг онцолж, "Очоод аль талд нь орох вэ" гэж хүртэл асуугаад амжсан билээ.

Шинэ гишүүд нь МҮОНРТ-ээс зүүгдэх улс төрийн эрх ашиггүй улс гэдгээрээ онцлог. Иймд Үндэсний зөвлөл дэх хүчний тэнцвэрийг "зохицуулах" үүднээс зарим гишүүдийг нь эгүүлэн татах асуудлыг тавих магадлалтай гэж өмнөх прогнозоор бичиж байв.

Тэгвэл энэ долоо хоногт Ж.Мөнхбатын даргалдаг ТББХ-ны хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийн ажлын тайланг сонсохоор төлөвлөсөн байна.

Энэ үеэр зарим гишүүдэд хариуцлага тооцож, эгүүлэн татах асуудлыг сөхнө гэж хөшигний ард яригдаж байгаа юм.

Өмнө бичсэнчлэн, Үндэсний зөвлөл дэх Б.Ганболд, Д.Өлзийбаатар, Д.Цоодол нарын фракцыг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат төлөөлөх байр сууринаас ханддаг. Харин М.Оюунчимэг гишүүний хувьд эл процесст түүнтэй эсрэгцэж, МҮОНРТ-ийн одоогийн захирал А.Бүрэнбаатарын талд болоод ер нь Үндэсний зөвлөл гэж байх хэрэгтэй эсэх асуудлаар дуугарах чигтэй байгаа юм.

Ерөнхий уур амьсгалын хувьд, Үндэсний зөвлөл сүүлийн арваад сар ганцхан Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг огцруулах асуудлаар хуралдаж байгаа. Мөн байгууллагын энэ оны төсвийг ч хэлэлцэн батлаагүй байгаа гэдэг мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл тэнд уран бүтээл гэхээс илүү эрх ашгийн төлөөллүүд "шахцалдах" болоод удаж буй тул томоохон хөдөлгөөнд орох нөхцөл үүсээд байна.

М.ТЭНГИС


ӨМНӨХ КОНТЕНТ:

ХӨШИГНИЙ АРД: У.Хүрэлсүхийн найз Н.Онон Үндэсний зөвлөлд очих нь А.Бүрэнбаатарыг унагах фракцад таалагдахгүй

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-17 09:00

Энэ хоёр эрх ашигтай ш тээ

Зочин
Зочин
2022-01-17 09:39

ene hogiin tv g yer ni haasan ch yadgiin

Зочин
Зочин
2022-01-17 09:40

undsenii televiz nertei namiin propaganda yvuuldag gazar terniihe zardliig irgedees avdag unen davartsan

Зочин
Зочин
2022-01-17 09:41

ene 2 odoo tsaana ni hen gedeg darga baidag ve

Холбоотой мэдээ

Back to top button