ХУУЛЬ

"Улаанбаатар дулааны сүлжээ", "ТЭЦ-4" , "ТОСК"-ийн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулна

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 1 дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 361 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 120 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 241 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 43 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас найман гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 19 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, таван мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор 14 албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгаж байна. 

"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК, "Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц" ТӨХК, "Төрийн орон сууцны корпораци" ТӨҮГ-ын нийт 20 зөрчилтэй албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13.8.2, 13.8.3-т заасныг үндэслэн хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүлэв.

Монгол Улсад бий болсон коронавирус /омикрон хувилбар/-ийн цар тахлын үеийн нөхцөл байдалтай зохицуулан албан тушаалтнаас 2021 оны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр тус газраас уг мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий  албан тушаалтнууд болон мэдүүлэг гаргагч нарт онлайн сургалтыг тухай бүр зохион байгуулж, холбогдох албан тушаалтнуудад нэгдсэн заавар зөвлөмж өгч, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна. ХАСХОМ-ийг шинэчлэн гаргаж бүртгүүлэх үйл ажиллагаа улсын хэмжээнд үргэлжилж байгаа бөгөөд уг ажлын явц 40 гаруй хувьтай байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x