Нийгмийн

БИЧЛЭГ: Гаалийн байцаагч нар авлигын мөнгөө ор, агааржуулагчийн ард нуужээ

АТГ-с өнөөдөр /2019.09.10/ олон нийтэд хандан мэдээлэл хийлээ. Үүгээр тус албаны Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү гаалийн байцаагч нарт холбогдох 2015-2016 оны хооронд өрнөсөн үйл явдлуудын бичлэгийг дэлгэсэн юм.

Тодруулбал, БНХАУ-аас оруулж ирсэн импортын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулаагүй, хахуул авсан хэрэгт нэр бүхий гаалийн байцаагч шалгагдсан байна. Хяналт шалгалтын үеэр хахуульд авсан мөнгөө ор болон агааржуулагчийн ард нуух зэрэг үйлдэл гаргасан гэв. 90 тонн ачааг хяналт, шалгалтгүйгээр хилээр гаргасныхаа төлөө 4,5 сая төгрөгийн хахууль авсан зөвхөн нэг удаагийн хэрэг нь энэ аж. Хилээр орж ирсэн тэдгээр бараа нь нийт 28,2 сая төгрөгийн татвар төлөх ёстой байсныг дурьдлаа.

Т.Баярхүү, "Гаалийн байцаагч нарын энэ үйлдэл арилахгүй, одоо ч хэвээр байгаа шударга бус үйлдэл байгаа учраас үүнийг таслан зогсоохын тулд бид ажиллаж байна” гэлээ.

https://www.facebook.com/eguurmgl/videos/489741131607327/

-СҮҮЛИЙН ГУРВАН ЖИЛД ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ХОЛБОГДОХ 42 ХЭРГИЙГ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭЖЭЭ-

АТГ-с төрийн байгууллагын үйл ажиллагаа болон үйлчилгээнд тодорхой хяналтыг хэрэгжүүлж, авлига гарах шалтгаан, нөхцөлийг бүрдүүлж байна гэж үзэн зөвлөмж, шаардлага хүргүүлдэг боловч гэмт хэрэг, зөрчил гарсаар байна гэдгийг мөн хэлэв.

Засгийн газрын 2019 оны “Түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээний тухай” 223 дугаар тогтоол, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны “972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тухай” 115 дугаар тогтоолын дагуу Засаг дарга, Нийслэлийн орон сууцны корпорациас зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах арга хэмжээг зохион байгуулж байгаатай холбогдуулан уг үйл ажиллагааг хариуцлагатай, шударга, ил тод, нээлттэй зохион байгуулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ЗӨВЛӨМЖ-ийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүргүүлсэн. Гэтэл тус байгууллага үйл ажиллагааны хяналтыг сулруулсан нь зарим этгээд хууль бусаар системд халдах, албан тушаалаа ашиглан бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

Эрүүл мэндийн яаманд холбогдох зөвлөмжийг хүргүүлсэн ч үйл ажиллагааны ил тод байдлыг хангаагүй, дотоод хяналтын үйл ажиллагаа хангалтгүй байгаагийн улмаас эрх бүхий албан тушаалтнууд авлигын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
123
123
2019-09-10 11:53

новшнууд эд нараас болж бат�##�гаагүй хүнс орж ирээд ард олныг сөхрүүлж бгам шт

irgen
irgen
2019-09-10 13:38

ATG mundag bnoo udahgui gaaliin uilchilgee saijrah bhaa

Бүрэн
Бүрэн
2019-09-10 17:56

Монголд авилгагүй �##�бан газар, авдаггүй �##�бан хаагч гэж бараг байхгүй дээ.

Horlo
Horlo
2019-09-15 21:40

Shuuhed orood batlagdaagui baihad delgej boldiimuu

Холбоотой мэдээ

Back to top button