ЭДИЙН ЗАСАГ

2021 ОН: Эрдэс баялгийн салбар төсөвт 4.1 их наядыг төвлөрүүлжээ

Цар тахлын нөхцөл байдал уул уурхайн бүтээгдэхүүний экспортод сөргөөр нөлөөлж байгаа ч экспортын бүтээгдэхүүний үнийн өсөлт, үүсээд буй нөхцөл байдалд авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний үр дүнд эрдэс баялгийн салбараас Монгол Улсын нэгдсэн төсөвт оруулж буй орлого өсөлттэй буюу 2021 оны төсвийн орлогын 30 орчим хувийг бүрдүүлжээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2021 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 14255.2 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3853.3 тэрбум төгрөг буюу 37.0 хувиар өссөн байна.Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 4114.4 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 1441.0 тэрбум төгрөг буюу 53.9 хувиар өсөв.

Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээ, эзлэх хувийг салбараар харуулвал,

➢ Уул уурхайн салбараас 3,845.5 тэрбум төгрөг буюу 27.0 хувь,

➢ Газрын тосны салбараас 198.1 тэрбум төгрөг буюу 1.4 хувь,

➢ Тусгай зөвшөөрлийн төлбөр 32.8 тэрбум төгрөг буюу 0.2 хувь,

➢ Бусад орлого 38.0 тэрбум төгрөг буюу 0.3 хувиар тус тус өссөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button