УЛС ТӨР

АТГ: Эрүүгийн хоёр хэргийн 15 объектод нэгжлэг хийлээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны нэгдүгээр сарын 17-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 22 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 94 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс долоон гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 76 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 542 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас хоёр хэргийг шүүхэд шилжүүлэх, хоёр хэргийг хаах, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 534 хэрэг шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн хоёр хэргийн 15 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар Мөрдөгчийн долоон мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-27 10:15

өдөр бүр л авлигаар ингэж ш�##�гаж байна тэгэж ш�##�гаж байна гэж гарахын яг энэ хэргээр жинэхэнэ ш�##�гагдаж ял авж байгаа хүмүүс байгаа юмуу

Зочин
Зочин
2022-01-27 10:22

нэгжээд, ш�##�гаад хэрэг шийдэгддэг юмуу

Зочин
Зочин
2022-01-27 10:22

нэгжээд, ш�##�гаад хэрэг шийдэгддэг юмуу

АТГ
АТГ
2022-01-27 11:23

үр дүнгүй худлаа нгжлгэр яахав дэ. Одоо тарв�##� яасын

Холбоотой мэдээ

Back to top button