Нийгмийн

Найман эмчийг Япон улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулна

Нөхөн сэргээх эмчилгээ ямар чухал болохыг би өөрийн бие, сэтгэлээр мэдэрсэн. Монгол эмч нарын ур чадвар бол дэлхийн хаана ч гологдохгүй. Мэс заслыг дэлхийн стандартад нийцүүлж хийдэг.

Гэвч манай эрүүл мэндийн салбар ямар ч мэс засал, хүнд эмчилгээний дараа нөхөн сэргээх эмчилгээг орхигдуулдаг тал бий. Тиймээс нөхөн сэргээх эмчилгээ ямар чухал байдаг вэ гэдгийг БНСУ-д эмчлүүлж байх үедээ ойлгосон.Миний тэргүүлдэг Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо дэргэдээ "Сошиал Хаус" бодлогын институтыг байгууллаа.

Тус байгууллага нь бодлого боловсруулахад залуусын оролцоог нэмэгдүүлэхэд зорьж байгаа бөгөөд 2022 оны эхний ажил болгож нөхөн сэргээх мэргэшлийн 8 эмчийг Япон улсад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар болж батламжийг нь гардуулан өглөө.

Цаашид хөдөө орон нутагт энэ чиглэлийн мэргэшсэн эмч нарыг бэлтгэх, тэднийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах ажлыг шат дараатайгаар зохион байгуулах болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button