Нийгмийн

ЗГ: 2022 оны төсвийн тодотголын төслийг УИХ-д өргөн барихаар тогтлоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 28-нд боллоо.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар тогтлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч төсвийн боломжид нийцүүлэн иргэдийн тэтгэврийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон. Өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх боломж нь нийгмийн даатгалын сангийн 2021 оны давсан орлогын эх үүсвэрийг ашиглах бөгөөд үүний тулд 2022 оны улсын төсөв болон нийгмийн даатгалын сангийн төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
С.Баатар
С.Баатар
2022-01-28 11:53

Олон жил НДШ төлж ажилласан хүний тэтгэврийг ихээр нэмэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ажилласан жилээр нь жагсааж байгаад хамгийн олон жил ажилласных тэтгэврийг авч байгаа тэтгэврийн хэмжээнээс нь үл хамаарч хамгийн өндөр хувиар нэмэх

Зочин
Зочин
2022-01-28 12:00

Ажил хийхгүй. НДШ төлөхгүй займчиж яваад доод тэтгэвэр тогтоолгочихоод зөрүүг арилгах гээд хашгираад байж болохгүй. 40,50 жил үхтлээ ажиллаж,НДШ төлж, 500 мянгаас илүү тэтгэвэр авдаг гэж ялгагдаад удлаа. Нэмбэл адилхан нэм, чадахгүй бол ЗГ огцор. Хойшид УИХ ын гишүүнч бай, цэвэрлэгч ч бай адилхан 500 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоод бол. Тэгвэл адилхан нэмдэг болно.

Холбоотой мэдээ

Back to top button