НИЙГЭМ

ТОДРУУЛГА: “Нагоми” рестораны хоолноос жоом гарчээ

“Нагоми” рестораны хоолноос жоом гарч ирсэн гэх иргэний гомдлын дагуу бид Ч.Баянзулаас дараах тодруулгыг авлаа.

-ДОТОР ХУТГАЛДАЖ, БӨӨЛЖИС ХҮРЧ БАЙНА-

-Та хэдэн цагийн үед үйлчлүүлсэн бэ? Өдөр бүр ордог уу? Рестораны зүгээс таны гомдлыг хэрхэн хүлээн авсан бэ?

-“Цайны цагаараа буюу 12 цаг 30 минутын үед орсон. Ширээ олдохгүй байнга өмнө нь утсаар захиалдаг. Төрийн ордны зүүн талын “Нагоми”-оос авсан миний хоолноос гурван жоом гарсан. Хоёр нь наалдсан байсан. Ёстой дотор хутгалдаж, бөөлжис хүрч байна. “Нагоми”-руу ахиж хэзээ ч орохгүй. Та нар ч бас сайн анхаараарай. Мэргэжлийн хяналтын газраас шалгах хэрэгтэй. Юу ч чанаад юу ч идээд байсан юм мэдэхгүй.

-Тогоочийг нь дуудаж хоолноос жоом гарсан талаар хэлэхэд “Манайхаас өмнө нь ийм зөрчил гарч байгаагүй биднийг уучлаарай” гэсэн. Өмнө анзаараагүй өнгөрсөн ч юм билүү? Мэдэхгүй шүү дээ” гэв.

Бид уг асуудлаар хоёр талын байр суурийг илэрхийлэхийг зорьж “Нагоми” ресторантай холбогдож, тодруулга авахаар залгахад “Бид уг асуудлыг дотооддоо хэлэлцэж байна. Эргэн холбогдъё” гэсэн боловч дахин залгахад утсаа авсангүй.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button