А.Ариунболдыг "гэрчийг сүрдүүлсэн" үндэслэлээр НЭГ сар цагдан хорихоор боллоо

Хөгжлийн банкнаас зээл авч, улмаар чанаргүй зээлдэгч ангилалд ороод буй Капитал банкны гүйцэтгэх захирал асан А.Ариунболдыг прокурорын байгууллагаас цагдан хорих санал гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорын саналыг хэлэлцээд түүнийг нэг сар цагдан хорихоор болсон байна. Тодруулбал, А.Ариунболдод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “....гэрчийг дарамталсан ...сүрдүүлсэн үндэслэл бүхий ...мэдээлэл байгаа” үндэслэлээр 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
"Капитал" банк нь Хөгжлийн банкнаас 59.5 тэрбум төгрөгийн зээлийг 2004 онд авсан бол зээлийн нийт үлдэгдэл нь 54.4 тэрбум төгрөг болоод байгаа юм.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
idej uuchaad ichihgui hun daramtlaad zailtsan gar ve!! mongo hun bish bolgono genj ene dee shunal ihedvel shulam bolno!!!
Ундармаагиййн нөхөр бнаааа
Капитал банкаараа Нийгмийн халамж, эрүүл мэндийн даатгалыг идсэн. Түүндээ ханахгүй Хөгжлийн өанкны хөрөнгийг идчихэж. Яасан их шунал вэ?
Undarmaatai ni xamt barij xorioch. Iim yumnuudad bid nariin xamag mungiig alchixsan biz dee. Yu ch xiixgui, ingeed baix yum uu. Davarchixsan amitad baina.