УЛС ТӨР
Хяналтын хороо: Эдгээр гишүүдийг намдаа ТАЙЛБАР ирүүлэх үүрэг өглөө

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр /2022.02.18/ өнөөдөр хуралдаж, нэр бүхий хүмүүсийг намын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх, Бага хурлын бүрэлдэхүүнээс хасах, тайлбар ирүүлэх зэрэг шийдвэр гаргалаа.
Хяналтын ерөнхий хороо Хөгжлийн банкнаас улс төрийн албан тушаалаа ашиглан, Хөгжлийн банкнаас хувийн бизнестээ их хэмжээний зээл авсан байж болзошгүй үйлдэлдээ тайлбар ирүүлэхийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Х.Дамдинням, гишүүн асан Н.Билэгт, А.Сүхбат нар мөн Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн, Ш.Үнэнбат тэргүүтэй найман хүнээс тайлбар ирүүлэхийг шаардаж, үүрэг өгч байна.
Харин Ц.Анандбазар гишүүний хувьд намаас өмнө нь түдгэлзүүлэх шийдвэр гарсан тул өнөөдрийн хуралдаанаар авч хэлэлцээгүй байна.
Г.ИТГЭЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бараг л дэлхий нийтээр мэдэж байгаа асуудлаар тайлбар авна ч гэх шиг
Ха ха ха
tailbalr avaad yaxiin er n
Баланцгынх нь тайлбар. ИХ гишүүн гэдгээр түрий барьж зээл аваад төлөөгүй байхад юуных нь тайлбар байдаг юм. 1 сарын хугацаа өгөөд төлж чадахгүй бол эргүүлэн татах төлөх хүртэл нь хорьдог юм байгаа биз дээ? ТЭГЖ ТОЛГОЙГ НЬ ИЛЭХ ЮМ БОЛ НАМЫН ЧИНЬ НЭР ХҮНД ШАЛАН ДЭЭР ХӨӨСТЭЙГӨӨ Л УНАХ БАЙХ ДАА.
Намын нэр барьсан луйварчид идэж ууж ханахгүй юм даа