ТОДРУУЛГА: Хүдэр сумын нутгаар Сибирийн баавгай хаа сайгүй үзэгдэх болжээ

ОХУ-ын 20 гаруй бүс нутгийн 500 орчим суурин газар Красноярск болон Эрхүү мужид 2019 оны долдугаар сарын сүүлээр ойн түймэр гарсан. Үүнээс болж тус улс Сибирийн өмнөд хэсэгт онц байдал зарлан түймрийг унтраагаад байгаа.
Дэлхийн уушги гэгддэг Сибирт гарсан ой хээрийн түймрийн хэмжээ Европын холбооны нутаг дэвсгэрээс том болсноос ан амьтад олноор үхэж хорогдон зарим нь дайжиж, суурин газруудаар болон автомашины замаар үзэгдэх болсон юм.
Сибирийн ойгоос дүрвэсэн, өлсгөлөн хар байвгайнууд манай улсын хойд хил болох Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орж ирсэн гэх мэдээллийн дагуу тус сумын засаг дарга Ц.Пүрэвдоржтой холбогдож дараах тодруулгыг авлаа.
-ХОНЬ МАЛ БАРИХААС ГАДНА, АЙЛУУДЫН ГАДНАХ АМБААР РУУ ОРСОН-
-Манай сумын нутагт долдугаар сарын 29-өөс эхлэн, өлсгөлөн баавгайнууд орж ирсэн. Цагдаа, байгаль орчны байцаагчид болон байгаль хамгаалагч нар ээлжлэн орж ирсэн баавгайг буу тавьж үргээх арга хэмжээ авч байна. Дайчилгаанд хоёр гурван удаа нутгийн иргэд хамрагдсан.
Нутгийн хэмжээнд 20-30 километрт газар ганц хоёроороо үзэгдээд хөөгдөөд туугдаад л байж байна. Яг хэдэн баавгай орж ирж байгааг мэдэх боломжгүй. Хөцөө, Жалга, Улига гэх газруудаар хамгийн их орж ирдэг.
Дээрээс ирсэн тушаалын дагуу бид нэг ч хар баавгай агнаагүй зөвхөн үргээлэг хийж байна.
Шөнийн цагаар айлын хот руу дайрч, хонь мал барьсан мөн зуслангийн жижиг амбаарт хадгалсан ааруул, өрөм идсэн тохиолдол хоёр гурван удаа гарсан. Хүн рүү дайрсан тохиолдол байхгүй. Нутгийн иргэдэд анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байгаа” гэлээ.
Д.ЦЭРЭНЧИМЭГ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
баавгайг буудаж хѳѳж туугаад яах вэ хэрэггүй нутагшуулж эхнэр олж ѳгч үржүүлээд аваа хѳѳрхийг
yg zuw
баавгайг буудаж хѳѳж туугаад яах вэ хэрэггүй нутагшуулж эхнэр олж ѳгч үржүүлээд аваа хѳѳрхийг
Yag unen. Nutagshuulaad avah heregtei. Huurhii ed malaa suitguilsen malchind hetsuu l baih tehdee malchid daatgal gedeg yumand hamragdah tsag bolson. Harin oin irged humuus bidnii zerleg aranshind urtugdsuur ulam tsuursun. Edniigee hairlah heregtei
Амиа алдчаад даатгал авах уу
Balai hulgaichaa endsen, aldsan malaa uneluulj avdgiin bgaz de. Yum yrihaasaa umnu heseg huleegeed bodoj uzej bai
Sain bn yasan
yg zuw
Баавгай чинь хүн барьчихаж араатанг хамгаалалтанд авдаг харин хүний амь тийм хямдхан байна уу