
Гуравдугаар сарын 21-нд осолдсон Хятадын “China Eastern” агаарын тээврийн компанийн “Боинг-737” онгоцны нэг хар хайрцаг олдсон гэх мэдээлэл байна. Аврагчид хар хайрцгийг Гуандун мужийн Гуанжоу хотын ойролцоо олсон аж.
Лхагва гараг /2022.03.23/-ийн үдээс хойш болсон Хятадын Онцгой Байдлын Яамны хэвлэлийн бага хурлаар холбогдох албаны хүний танилцуулснаар, онгоц осолдох үед цаг агаарын таагүй үзэгдэл болоогүй гэлээ.

Осолдсон онгоцыг 2015 оны зургадугаар сарын 22-нд гадаадаас худалдан авсан, үзлэг засварыг бүгд техникийн төсөл төлөвлөгөөний дагуу хянуур хийж гүйцэтгэсээр ирсэн гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн онгоцны нисгэгч нар нь ч бүгд эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудалгүй байсан гэдгийг онцлов.
Онгоц Куньмин-Гуанжоу чиглэлд нислэг үйлдэж байсан ба орон нутгийн цагаар 13:15 цагт хөөрсөн байжээ. Харин 14:20 цагийн орчимд Ужоу хот орчмоос онгоцны хурд нь гэнэт саарч, өндрөө алдасны дараа илрүүлэгч радарын дэлгэцнээс алга болсон аж.

Онгоцонд нийт 123 зорчигч байснаас гадна багийн есөн гишүүн /132 хүн/ байжээ. Ослын улмаас амиа алдаж, шархадсан хүмүүсийн талаарх албан ёсны мэдээлэл одоогоор алга байна. Нисэхийн шинжээч Ван Янь Анийн хэлснээр, онгоцны хөдөлгүүрт доголдол гарснаар сүйрэлд хүргэсэн байж магадгүй гэлээ.
Түүнчлэн, хар хайрцагны тэмдэглэгээг тайлах шаардлагатай тул ямар нэгэн дүгнэлт хийхэд эрт байна гэдгийг онцлов.
Эх сурвалж: Xinhua
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.