УЛС ТӨР

Иргэд өөрийн газраа бүртгэлтэй эсэхийг ХЭРХЭН шалгаж, ЯАЖ бүртгүүлэх вэ

Иргэд цахим системд газраа бүртгэлтэй эсэхийг ХЭРХЭН, ЯАЖ ШАЛГАХ хталаар Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газрын Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Энх-Эрдэнэ тайлбар мэдээлэл өглөө.

Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газрын еgazar.gov.mn системд нэвтэрснээр иргэд газрынхаа мэдээллийг шалгах боломжтой. Тухайн сайт руу хувийн регистрээр нэвтэрч орсны дараа “Миний газар” гэх хэсэг харагдана. Энэ дотор нэвтэрч газрынхаа мэдээллийг авч болно гэсэн үг. Хэдий танд газрын гэрчилгээ байсан ч системд бүртгэлгүй бол харьяа газрын албандаа хандах нь зүйтэй. 2022 он гарснаас хойш нөхөн бүрдүүлэлтийн ажлыг эхлүүлсэн. Улмаар энэ оны гуравдугаар сарын 1-ны дотор дуусгахаар төлөвлөсөн ч хугацааг дахин хоёр сараар сунгасан. Түүнчлэн иргэдийн зүгээс хиймэл ачаалал үүсгэх асуудал байна.  Олон нийтийн дунд нийтлэг буруу ойлголт байна. Тухайлбал, гэрчилгээгээ авсан учраас газартай болчихсон гэж боддог. Гэрчилгээн дээр байгаа газраа чухам хаана ямар байршилд байгааг мэддэггүй. Мөн газрын албанд бүрдүүлж өгөх ёстой зарим материалаа дутуу өгснөөс болоод мэдээллийн санд ордоггүй. Улмаар мэдээллийн санд тухайн газар нь бүртгэгдээгүй байх тохиолдол бий. Газрын гэрээ гэрчилгээ, кадастрын зураг байгаа бол тухайн баримтаа харьяалах газрын албандаа авч очоод шалгуулж мэдээллийн санд бүртгүүлэх хэрэгтэй. Ямар шалтгаанаар мэдээллийн санд ороогүй гэдгээ газрын албанаас тодруулж, бүртгүүлээрэй.

2018 оноос өмнө газар авсан иргэдийн анхааралд:

АЛХАМ 1: Таны гар утас болон компьютер интернетэд холбогдсон эсэхийг шалгаад хайлт дээр egazar.gov.mn гэж бичээд хайна.

АЛХАМ 2: Ингээд дэлгэцний баруун доод булан байрлах ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД, ГАЗРЫН ЗУРАГ гэсэн гурван сонголт руу анхаарал хандуулна. Хувь иргэн бол ИРГЭН цэс дээр, ААН бол ХУУЛИЙН ЭТГЭЭД цэсийг сонгож дарна.

АЛХАМ 3: Тухайлбал, иргэн цэсийг сонгож дарж ороход "e mongolia" технологи руу регистрийн дугаар нууц үг бүхий хаягаараа нэвтэрч орно. Хэрэв та е mongolia аппликейшн рүү нэвтрэх нууц үгээ мартсан бол аль интернет банкны эрхээрээ нэвтрэх боломжтой.

АЛХАМ 4: Нэвтэрч орсны дараа таны иргэний үнэмлэхни мэдээллийг авах эсэхийг ЗӨВШӨӨРӨХ товчлуур дарснаар доорх цонх гарч ирнэ. Ингээд доор улаан тэмдэглэсэн хэсэгт таны нэр дээр бүртгэлтэй газрын тоо харагдана.

Ингэж шалгахад таны газрын тухай мэдээлэл 0 гэж зааж байвал та харъяа дүүргийнхээ газрын албанд өөрийн биеэр очиж хандан бүртгүүлэх шаардлагатай юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ошгнн
ошгнн

наад газрын албаныханы бүртгэлээ дутуу оруулсан бурууг яахаараа хүн өөрөө очиж оруулах ёстой юм, одоо тэгээд газрыг нь хураах нь уу ёстой цахим тэнэг үндэстэн шүү

зочин
зочин

Компьютерээр нэвтэрч болохгүй байна.

Зочин
Зочин

Хүүхдийн газар яаж үзэх вэ

болоор
болоор

одоо аваагүй хүмүүс нь хаанаас авах вэ манай сумын газрын албаны мэргэжилтэн нь одоогоор газар байхгүй гэдэг энэ асуудлыг хэрхэн шийддэг вэ?

Зочин
Зочин
Reply to  болоор

rt

Баярсайхан
Баярсайхан

Налайхаас зүүн тийш газар авсан юм .Гэтэл Налайх, Эрдэнэ сум хоёр газрын маргаантай гээд бүртгэж авахгүй гэх юм .улсын их хурал шийднэ гэх юм

Отгонбаяр
Отгонбаяр

bna

bilgee
bilgee

танил талгүй хүнд газар олдоно гэж худлаа юм шиг байна лээ яаж газраа олох юм бүү мэдээ газраа авсан хүмүүс байвал сэтгэгдлээ үлдээнэ үү

Батжаргал
Батжаргал

Сайн байна уу. Орж үзээд байгаа бол бүртгэлтэй гэсэн үг үү. Шинэчилсэн бүртгэл бүртгүүлэх шаардлагагүй гэсэн үг үү.

Холбоотой мэдээ

Back to top button