ШИНХУА: Улаанбаатарт ХЯТАДЫН хөрөнгө оруулалтаар боссон гүүр ашиглалтад орлоо

БНХАУ-ын тэргүүлэх хэвлэлийн агентлаг болох Шинхуагийн нийтлэлийг орчуулан хүргэе.
Энэ даваа гарагт Хятад улсын “уян хатан” нөхцөл бүхий хөрөнгө оруулалтаар боссон гүүр Монголын нийслэл Улаанбаатар хотод ашиглалтад орлоо. Тус улсын Замын Цагдаагийн Газартай хамтран хэрэгжүүлсэн эл төслийн үр дүнд 477 км урт агаарын гүүр нээлтээ хийж, хэдэн зуун машин өөдөө уруугаа зорчиж эхлэв.
Нээлтийн арга хэмжээнд БНХАУ-аас Монголд суугаа бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин болоод Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар оролцсон юм. Энэ үеэр элчин сайд Шин Хаймин, уг гүүр ашиглалтад орсноор нийслэлийн замын хөдөлгөөнд тулгардаг олон асуудлуудаас “хагаслах” боломж бий болно хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм. Цаашлаад Улаанбаатар хотын орчин үеийн дүр зургийг бүрдүүлэхэд ч нэгэн өнгө төрх болно гэсэн утгатай зүйлийг ярилаа.
Үүний хариуд Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чин сэтгэлийн талархал илэрхийлээд, цаашид бүтээн байгуулалтын зузаан түншлэлийн харилцаатай байхаа амлаж, “Улаанбаатар хот анх бий болохдоо 500 мянган оршин суугчтай байхаар төлөвлөгдсөн. Харин өнөөдрийн байдлаар нийт 3.2 сая хүн амын маань тэн хагас нь энэ хотод ажиллаж, амьдарч байна” хэмээв.
“Хот өргөжин тэлэх тусам орчин үежилт дагасан асуудлууд эрчимтэй тулгарч эхэлсэн. Үүний нэг нь замын түгжрэл. Манай нийслэлийн замын түгжрэлийг бууруулахад үлэмж нөлөө үзүүлэх энэ бүтээн байгуулалтыг босгох санхүүгийн туслалцаа үзүүлсэн Хятад оронд гүнээ талархаж байна”.
2019 онд Монгол-Хятадын хооронд дипломат харилцаа тогтсоны 70 жилийн ой тохиож буй онцлогтой. Мөн стратегийн түншлэлд орсноос хойш таван жилийн нүүрийг үзээд буй. Чухам энэ онцлогийн хүрээнд эл жилд Монгол улстай хэд хэдэн бүтээн байгуулалт дээр хамтарч ажиллахаа ноён Хаймин илэрхийлсэн юм.
Х.ЭРХЭС












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1100 км зайд орших гүүр барьжээ
1100 км зайд орших гүүр барьжээ
Cialis Online Napoli Where To Buy Orlistat [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Is Suhagra Otc In Canada Vente Kamagra Europe
Clomid Et Utrogestan [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Secure Progesterone Ups Price On Line
Fluoxetine 40mg Eating Disorder Where To Order http://abcialisnews.com - Buy Cialis Cialis Prezzo Online cialis cheapest online prices Discount Worldwide Levaquin Real Internet Online Price