Нийгмийн

"Да хүрээ" орчмын замын I эгнээнд машин тавихыг болиулснаар түгжрэлгүй болжээ

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, есдүгээр хорооны засаг дарга Г.Мягмардорж болон 17 хорооны засаг дарга З.Цэрэнмаа нарын санаачилгаар зохион байгуулсан Да хүрээ гудамжийн түгжрэлийг бууруулах ажил эхэлжээ.

Энэ ажлын хүрээнд замын нэгдүгээр эгнээнд худалдан борлуулах зорилгоор машин тавихгүй байх, мөн худалдаа эрхлэгчдэд санамж хүргүүлэх ажлыг Баянзүрх дүүргийн тээврийн цагдаагийн албаны н.Наранбаатар даргатай хамт олон хийж хэрэгжүүлж эхэлсэн байна.

Ингэснээр Да хүрээ захын ойр орчимд үүсдэг түгжрэл эрс багассан талаар иргэд ам сайтай байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button