ДЭЛХИЙНИЙГЭМ

НҮБ: Украинаас таван сая гаруй дүрвэгч хөрш зэргэлдээ орон руу дүрвэжээ

Украинаас ойролцоогоор 5 сая гаруй дүрвэгч хөрш зэргэлдээх улс орнууд руу дүрвэсэн гэдгийг НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар /UNHCR/ мэдээлэв.

НҮБ-ын мэдээллээр хоёрдугаар сарын 24-нөөс дөрөвдүгээр сарын 20-ны хооронд Украиныг орхин гарсан дүрвэгсдийн тоо 5,085,360-д хүрсэн аж.

Харин НҮБ-ын дүрвэгсдийн агентлагийн мэдээлснээр, Польш улс руу 2,847,540, Унгар улс руу 476,213, Словак улс руу 346,175, ОХУ руу 563,266, Молдав улс руу 428,577, Румын улс руу 763,769, Беларусь улс руу 23,6 мянга гаруй хүн дүрвэн гараад байгаа гэжээ.

2021 онд Украины хүн ам /Крымгүйгээр, гэсэн ч Донбассын бүх нутаг дэвсгэрийг оруулаад/ 2022 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 41,167,003 байжээ.

Эх сурвалж: Canews

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button