УЛС ТӨР

Ц.Мөнхцэцэг: ХЭҮК-ийн төсөв бол дарга нарын тансаглал биш

"Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан төсвийн Ингэхдээ улсын төсвөөс санхүүжих учиртай Хүний эрхийн Үндэсний Комиссын тоног төхөөрөмжийн нийт зардлыг 100 хувь хассантай санал нийлэхгүй байна. ХЭҮК-ийн энэхүү зардал бол дарга нарын тансаглал биш, танах ёстой зардал биш" хэмээн УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг цахим хуудсаараа мэдэгдлээ.

Тэрбээр "Сангийн яамнаас танаж боловсруулсан Комиссын энэхүү төсөв нь Хүний эрхийн Үндэсний Комиссын хэвийн үйл ажиллагаа доголдох, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүн бүхэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох нөхцөл байдлыг үүсгэхээр байна.

Хүний эрхийг хамгаална, түүнд хяналт тавина гэдэг бол их нарийн бөгөөд мэргэжлийн үйл ажиллагаа. ХЭҮК нэг талаас хүний эрх, эрх чөлөө нөгөө талаас үндэсний аюулгүй байдал, нийтийн дэг журам, эрүүл мэнд, ёс суртахуун, бусад хүний эрх, эрх чөлөө зэрэг хуулиар хамгаалагдсан бусад эрх ашгийн зохистой тэнцвэрийг тогтоодог.Хүний эрх зөрчигдөж болзошгүй гэнэтийн үйл явдалд ХЭҮК байнгын хяналт тавьдаг. ХЭҮК мэргэжлийн байх ёстой. Хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэхийг гомдолд холбогдогч талуудын тэгш оролцоо, олон эх сурвалжийн баримтууд, хуулийг үндэслэн дүгнэх ёстой. Энэ ажилд цаг орно, хүн хүч орно.

Хүний эрхийн зөрчил мөн биш эсэхийг газар дээр нь очиж тогтооно, хэрэв хүний эрх зөрчигдсөн байвал сэргээх тухайд санал зөвлөмжийг биечлэн үзэж харж байж гаргах ёстой. ХЭҮК-ыг чадахижуулах, хүний эрхийн зөрчилт нөхцөл байдалд биечлэн, газар дээр нь очиж ажиллах хүний нөөц болон санхүүгийн боломжийг төрөөс бүрдүүлэх ёстой. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль 2021 оны 7 сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн, энэ хуулийн дагуу Хүний эрх хамгаалагчийн хороо, түүний ажлын алба гэсэн шинэ бүтэц ажиллана. Мөн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан гишүүн ажиллах болсон.

Гэтэл энэ бүх үйл ажиллагаанд төсөв хүрэхгүй байх эрсдэл учраад байна.Иймд Монгол Улсад шинээр байгуулах хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцооны хоёр шинэ бүтцийг бэхжүүлэх, хүний эрхийн үндэсний байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэвийн, хараат бусаар явуулахад шаардлагатай төсвийг хасахгүйгээр явуулахыг Сангийн яамнаас хүсье.Эцэст нь Сангийн яамныхан бүх асуудлыг битгийн зоосны нүхээр хараачээ, хүний эрхийн болон хараат бус шударга шүүхийн тогтолцоо бий болгоход хэрэгжүүлэх гол институтуудын зардлыг хасахгүйгээр явуулаач гэж хүсье" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button