Нийгмийн

Дээрэмдэх гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

Энэ оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн 00:40 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт 15 настай, эмэгтэй “Х” хүүхэд гар утсаа дээрэмдүүлсэн хэргийг тус аймагт оршин суух 32 настай, эрэгтэй “С” үйлдсэнийг,

мөн дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн 03:41 цагийн үед Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт 60 настай, эрэгтэй “О” гэгчийг согтуугаар явж байхад нь Баянзүрх дүүрэгт оршин суух 22 настай, эрэгтэй “Т” гэгч нь гар утас, хүзүүний монетон гинжийг дээрэмдсэн,

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 37 настай, эмэгтэй “Э” нь халааснаасаа “I phone-11” гар утсаа алдсан хэргийг 22 настай, эрэгтэй “Т” үйлдсэн хэргүүдийг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж ирүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд бага насны хүүхдийг шөнө, оройн цагаар ганцааранг нь гадуур явуулахгүй байх, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийж гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button