Нийгмийн

Малчин эмэгтэй 790 км зайд гүйлт хийхээр хаваржаанаасаа гараагаа эхэллээ

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд дөрөвдүгээр багийн малчин эмэгтэй Ч.Цэгмид Улаанбаатар хот хүртэл 790 км замд холын зайн гүйлт хийхээр өнөөдөр буюу зуны тэргүүн сарын шинийн есний өдөр /2022.05.10/ Хавтгай улааны арын хондны хаваржаанаасаа гараагаа хийлээ.

Хөнгөн атлетикийн спортын мастер зэрэгтэй ахмад тамирчин, дөрвөн хүүхдийн ээж, малчин эмэгтэй Ч.Цэгмид нь монголын малчдаа төлөөлөн анх удаа холын зайд гүйхээр шийдвэр гаргаснаас хойш бүтэн сар гаруйн хугацаанд бэлтгэл сургуулилтыг хангаснаар энэ өдөр ийнхүү замдаа гарч байгаа юм.

Түүний зорьсон үйл хэрэг, холын зайн гүйлтэд амжилт хүсэж аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Хишигбаатар, Бууцагаан сумын удирдлага, нутгийн малчин ард, үр хүүхэд ахан дүүс нь малын хотноос нь үдэн гаргалаа.

Тэрбээр өдөрт 30 км гүйснээр 06-р сарын 04-ний өдөр улсын нийслэл Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайд очихоор тооцоолсон байна. Ч.Цэгмид 1976 оноос хойш гүйлтийн спортоор хичээллэж, энэ хугацаанд холын зайн гүйлтээр 70 гаруй тэмцээн уралдаанд амжилттай оролцож байсан түүхтэй.

Хавтгай улааны арын хондны хаваржаанаасаа Улаанбаатар хотод хүрэх 790 км замыг 25 өдөр гүйлтээр туулах түүнийг 40 орчим жил ханилсан хань Я.Хүрэлбаатар нь дэмжиж хамт яваа бөгөөд тамирчны биеийн байдалд хяналт тавих эмч дагалдаж явах юм.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ӨӨ ОДОО ЭНЭ БАС ЮУ ВЭ? ЯМАР ЯДАРГААТАЙ ЮМ БЭ? БҮГДЭЭРЭЭ Л ГҮЙЛЭЭ УИХ ГИШҮҮДЭЭ ТОЙРОГ РУУ НЬ ГҮЙЛГЭЕЭ ЖИНХЭНЭ ХЭМНЭЛТ ЮМ ШҮҮ. МАЛ ХУЙГАА ТӨЛЛҮҮЛЖ ДУУССАН ЮМАА АЙЛ ХУНАРААР ХЭСЧ АРХИ АЙРАГ ЭРГҮҮЛЖ ЯВСААРААН БАЙГААД ХОТОД ИРЖ БААРАНД СУУЧИХААД БУЦНА ДАА ЭНЭ НӨХӨР ЧИ ЕРӨӨСӨӨ БУЦАА МАЛ ХУЙНДАА АНХААР

Холбоотой мэдээ

Back to top button