Нийгмийн

Торгууль нэрээр иргэнээс бэлэн мөнгө авсан цагдаад яллах дүгнэлт үйлдүүлнэ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны тавдугаар сарын 9-13-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 26 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 108 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс есөн гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 68 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Мөн хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.

  • Тухайлбал, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ц нь албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан "Зөрчлийн хуулиар торгож байна" гэх нэрийдлээр иргэн А-аас бэлэн мөнгө авсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-16 23:58

Зассс сүртэй ш тээ. Тэрбум өчнөөн зуун саяын авилгачдаа л ялла. Тэгээд цагдаагийнхаа ц�##�инг нэм

Холбоотой мэдээ

Back to top button