“Миний цэцэн хурга” дуулалт бүжгэн жүжгийг эх үрсийн баяр хүртэл өдөр бүр тоглож байна

“Миний цэцэн хурга” дуулалт бүжгэн жүжгийг “Цагаан лавай” чуулга Төмөр замын Соёл урлаг спортын төвийн жүжигчид хамтран бяцхан багачууддаа хүргэж байна.
Мөн жүжгийн текстэд нэг ч гадаад үг ороогүй бөгөөд үгийн санд мартагдаж буй монгол үгсийг оруулсан нь хүүхдүүдэд танин мэдэхүйн боловсрол олгох зорилготой аж.
Цэцэн хурганы дүрд Төмөр замын Соёл урлаг спортын төвийн бүжигчин Э.Оюун-Эрдэнэ, ээж чонын дүрд бүжигчин Р.Зулаа, доголон чононд бүжигчин Н.Мөнхбат, туулайн дүрд дуучин Э.Бадамсүрэн тогложээ. Харин эрхий мэргэн хүүд “Цагаан Лавай” чуулгын бүжигчин Ө.Сүхбат, дүлий чонын дүрд уртын дуучин С.Төрболд тоглож бяцхан багачуудтайгаа уулзаж байна.
Та бүхэн зургаадугаар сарын нэгний өдрийг хүртэл өдөр бүр уг жүжгийг 11,13,15 цагуудаас хүүхдүүдээ үзүүлэх боломжтой юм. тасалбар 10000 төгрөгийн үнэтэй бөгөөд ticket.mn сайтаар борлуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.