Нийгмийн

Согтуу жолоочоос хахууль авч, эрхийг нь хасахгүй явуулжээ

АТГ өнгөрсөн долоо хоногт эрүүгийн гурван хэрэгт нийт 17 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан. Улмаар хэд хэдэн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ.

Тухайлбал, цагдаагийн алба хаагчид холбогдсон дараах хэргүүд багтжээ.

Нэгдүгээрт, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга Х нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсээс зөвшөөрлийг олгосон. Мөн нэр бүхий аж ахуйн нэгжийн захирал Э нь хүнд даацын ачааны автомашины зөвшөөрөл авахаар уулзахад Замын цагдаагийн тасгийн гадна талбайд сагсны талбай барих ажилд хандив өгөхийг шаардаж 1.5 сая төгрөгийг ахлах мөрдөгч Ү-д өгүүлсэн гэх хэргийг шилжүүлжээ.

Мөн Экологийн цагдаагийн албаны чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа Т-ын хуулиар тогтоосон чиг үүргээ хэрэгжүүлэх явцад Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн экологийн шинжээч, цагдаагийн дэслэгч М нь хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон гэх хэрэг

Түүнчлэн Тээврийн цагдаагийн албаны ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан иргэн Б-ыг шалгахдаа жолоодох эрхийг нь хасахгүйгээр буюу хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэх хэргийг тус тус прокурорт шилжүүлээд байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Bidon
Bidon

Ene lalruudiin hiideg ajil n sh te ugaasaa

Зочин
Зочин

өө яахав ёс зүйн зөрчил бололтой. Байгаль орчны яам зам тээврийн яамныханыг сайн шалгах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button