ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "доромжлох" заалтыг эцэстээ хүүхдүүд рүү БУХАВ

ХЗДХЯ-наас өргөн барьсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээгүй байна. Гэхдээ “Доромжлох” тухай зүйл заалт орж ирсэн нь нийгэмд хэлэлцүүлэг үүсгэсэн. Үүгээр олны танил хүмүүс, тэр дундаа улстөрчдийг элэглэх эрх хязгаарлагдах уу, сэтгүүлчид ийм агуулгаар эрүүгийн хариуцлага хүлээдэг болох уу зэрэг асуудал урган гарч байна.
Энэ заалт сөрөг нөлөө ихтэй талаар УИХ-ын гишүүд болон хуульч, өмгөөлөгчид байр сууриа илэрхийлж буй юм.
Тэгвэл сүүлийн хэдэн өдөр эл заалтын улмаас "нүдүүлж" буй ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ихэд ууртай байна. Мэдээлэл авах гэсэн NTV телевизийн сэтгүүлчид яриа өгөхөөс татгалзаж, Засгийн газрын хуралдаанаас гарс өрөө рүүгээ орчихов. Ингэхдээ "Жилд хэдэн мянган хүүхэд доромжлолын золиос болж, эрэмдэг зэрэмдэг болж байгаа нь та нарт хамаагүй юу" гэх ганц өгүүлбэр хэлэв.
Тэрбээр сэтгүүлч болон олон нийтээс өөрсдийгөө хамгаалах гэсэн улс төрчдийн болон өөрийн санаархалыг эцэстээ хүүхдүүд рүү чихэв бололтой.
13.15 дугаар зүйл. Доромжлох
1.Хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэнтийн хэдэн хоноцын хүүхдүүд арай л
Хөөрхий хэн бэ хэр боловсролтой вэ гэдгээ л таниулчах юмаа. Өрөвдөлтэй ч амьтад бол доо
Teneg, m#l
Иргэддээ ээлтэй ганц ч хууль санаачлаагүй яачихсан сайд вэ. Юм л бол торгоно хорьно гэх юм. Цагаан цахтай хулгаач авилагч нараа шийтэгчээд ард түмэнрүүгээ ор
haa hamaagvi doromjlood gvtgeed bdag hvmvst tohirson huuli gargah heregtei
Тэгээл нөгөө сэтгүүлч нэртэй Өнөр билүү тэр нь айлын охин үрийг элдвээр хэлээл хариуцлага хүлээхгүй тээ, солиотой хууль вэ.
Хүүхдүүдэд бие биенээ доромжиллоо гээд шоронд явуулаад байх хэрэг үү, тийм боломж хуулинд байхгүй шд, ямаа тэмээ 2 г андуурав бололтой.
Buhbavagbaatar gej said bn uu?