НийгмийнНИЙГЭМ

Иргэн н.Алтанбагана автомашины улсын дугаарын дуудлага худалдаанаас 99 дугаар авчээ


АТҮТ өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын 15-наас хойш авто тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаагаар зарах 16 удаагийн зар байршуулж, 300 удаагийн дуудлага худалдаа зохион байгуулж, нийт 2165 дугаар борлуулсан байна.

Тэгвэл иргэдийн ярьдагаар азын буюу ижил тоотой гэх мэт 500 гаруй дугаарыг нийт 17 иргэн авчээ. Тухайлбал, иргэн н.Алтанбагана хамгийн олон буй 99 дугаар авсан байна. Улмаар нэр бүхий эдгээр иргэд хамгийн багадаа зургаан дугаар авчээ.

Үүнээс харвал авто дугаарын дуудлага худалдаа гээч нь наймааны хэрэгсэл болсон нь илт. Дугаарын ченжүүд эндээс авсан дугаараа хэд нугалан зарж, иргэдийн халаасыг "сэгсэрч" буй нь тодорхой болж байна.

Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдааг зарладаг болсон билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нэг хүний нэр дээр нэгээс илүү дугаар олгохгүй байх зохицуулалт хийхгүй бол дахиад л дамын наймааны хэрэгсэл болж хувирлаа.

Монгол
Монгол

Дуудлагаар авсан бол ямар ч асуудал алга. Нэгэнт худалдаж авсан бол тэр хүн зарна уу, байна уу өөрийнх нь хэрэг.

Утаажав
Утаажав

Нүдэн дээр ил байгаа хэргийг илрүүлэхгүй байгаа нь сонин санагдах юм

Ченж
Ченж

Угаасаа ченж нар л авч шинэ машин дээр тавьж зарж байгаашдээ. Сүртэй юм юу байнаа. Бүх хүнд л тэгш боломж байгаашдээ

Bidon
Bidon

Zasgiin hiij bgaa luivar sh te

Бат
Бат

хувалзуудыг дахин ченжилэхгүй болтол нь татвар авах хэрэгтэй

Зочинжирард
Зочинжирард

Иргэдийг доргиож догиож хөөрцөглүүлж өрсөлдөөн бий болгоод байдаг бусармаг үйлдэлийг болих хэрэгтэй.
Хүний аз хийморь юмийг засаг төр зараад ч байдаг юм биш.
Монголчуудын билэгдлийн тоо 7 гэдэг 7-н тоо орсон дугаар авах сонирхол бол байдаг байх тэр азын гээд байдаг нь зүгээр л мөнгөтэй хүмүүсийг л өрсөлдүүлж луйвардаж байгаа юм.
Мөдхөн дугаарууд солигдож гурван тоотой серитэй болох сурагтай хэрэггүй юманд мөнгөө бүү үрэхтий

Zochin
Zochin

Neg hun neg l dugaar duudlaga hudaldagar avdag bhad l bolo shu dee

Зочин
Зочин

Duudlga hudaldaagaar awsan bol hend hamaaa bainaaa mongooo toloood awch bga hun bicheh yum oldodgui yum uuuu

Холбоотой мэдээ

Back to top button