Нийгмийн

ЗТХЯ-ны мэргэжилтэнг ченжүүдэд азын дугаар дамлаж, 100 сая төгрөгийн ашиг олсон хэргээр баривчиллаа

Зам тээвэр, хөгжлийн яамны мэргэжилтэн “Э” нь Тээврийн хэрэгслийн бүртгэлийн “Trans.dep” системд шинэ сери задрахад азын дугааруудыг захиалагдсан болгон өөрчилж хууль бусаар зарж, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлжээ.

Тодруулбал, 2022 оны тавдугаар сарын 27-ны өдөр дөрвөн газарт нэгжлэг хийн, сэжигтэй гурван этгээдүүдийг дайчлан баривчилжээ.

Нэгжлэг болон гэрч, холбогдох этгээдүүдийн мэдүүлэг, Зам тээвэр, хөгжлийн яамны Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн үзлэгийн үр дүн зэргээр мэргэжилтэн “Э” нь шинээр тээврийн хэрэгслийн улсын дугаар задрахад азын дугааруудыг системд захиалагдсан төлөвт оруулж, иргэн “Д” болон “Б” нараар дамжуулан автомашин худалдаалдаг ченжүүдэд 10-20 сая төгрөгөөр зарж, өөрийн хамаарал бүхий хүмүүсийн банкны данс руу шилжүүлэн авч, 100 орчим сая төгрөгийн хууль бус ашиг олж мөнгө угаасан нь тогтоогдоод байгааг эх сурвалж мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-05-31 12:40

Hogiin garuud yuma

Зочин
Зочин
2022-05-31 12:41

Demii yumand mungu ureh yumaa

Зочин
Зочин
2022-05-31 12:58

Х�##�тар гэж нөхөр яамаа самарч дууслаа

Ккк шоу
Ккк шоу
2022-05-31 13:07

Одоо бие нь муудаад эмнэлэгт гэвтэнэ тэгээд туша�##� өгч завшсан дарга нь гарга�##� авийшд.

Зочин
Зочин
2022-05-31 16:14

ХЭН гэдэг серийн азын дугаарууд мөн их явж бнаа

Холбоотой мэдээ

Back to top button