“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн захирал Г.Нямдэлгэрийг тодорхой газар очихыг хориглолоо
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас “Бэлтэс Мөрөн” ХХК нэр дээр болон өөрсдийн нэр дээрх хувийн дансандаа шилжүүлэн авч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар залилах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан Г.Пүрэвсүрэн, Г.Нямдэлгэр, Р.Бузмаа, С.Ганбаатар, Н.Уяабор нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад тус тус зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс 2022 оны тавдугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцээд Г.Пүрэвсүрэн, Р.Бузмаа, Н.Уяабор нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр 2022 оны тавдугаар сарын 31-ний өдрөөс 1 /нэг/ сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргалаа.
Харин яллагдагч С.Ганбаатарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Прокурорын зүгээс яллагдагч Г.Нямдэлгэрт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт энэхүү саналаа өөрчилж түүнд тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүх хуралдаанд гаргаснаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...тодорхой газар очихыг хориглох...” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг хүлээн авч шийдвэрлэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene shuuh prokuror 2 uursdiiguu korea savangiin duurid tiglood bn gej bodood bgaamuu??????aliin bolgon ingetlee darluulah yum be mongolchuudaa
ҮХЭР МОНГОЛЧУУД АРГАГҮЙ Л ҮХЭР ЮМДАА ХОХЬ ЧИНЭЭ АЛЦАГНАЖ ДАЛЧИГНАЖ ОЧИЖ ЛУЙВАРДУУЛЧИХААД БИ ТА НАРТ ХЭЛЭЭ БИЗ ДЭЭ АЦНУУДАА ЖИ ТАЙМ БАЙНА БИ БАС Л ХЭЛЭЭД АД БОЛООД Л БАЙСАН ЯАСАН ЦӨМ ЛУЙВАРДУУЛААД ОДОО МУУ ГӨЛӨГ ШИЛДЭГ ЛУЙВАРЧИН ХАСАГИЙГ МОНГОЛЫН ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА НЬ ШОРОНГООС СУЛЛААД ХҮҮХЭНДҮҮЛЖ АРХИДУУЛААД НУТАГ РУУ НЬ ЯВУУЛСАН. ТЭР ТЭНДЭЭ ОЧЧИХООД КАЗАА ИДЭЭД НУГ НУГ ИНЭЭГЭЭД МӨНГӨ ХИЙНЭ ГЭВЭЛ МОНГОЛ ЯВЦГАА МОНГОЛЫН ХУУЛИЙХАНД МӨНГӨ ХАРУУЛБАЛ ЭХНЭРЭЭ Ч ЧААЛГАХАД БЭЛЭН ГЭЭД ДОРОМЖЛООД СУУЖИЙЛЭЭШТ. ИНГЭЖ БОЛОХГҮЙШТ ЭНЭ БЭЛТЭС МӨРӨНГИЙН ЛУЙВАРЧДИЙГ ЖОРЛОНГИЙН СУВАГ БОЛГООЧ АЦНУУДЫГ ИЙМЭРХҮҮ МУУСАЙН ЛУЙВАРЧИНГУУДЫГ ГАНЦАД ХАТААГААД ЭМЭГТЭЙГИЙ НЬ ДАМСК ДОТООЖГҮЙ ЭРЧҮҮДИЙГ НЬ ГАВТАЙ ХАТААГААЧ ЧАДАХ УУ? ХУУЛИЙХААН БАС ХЭДЭН ТӨГРӨГИЙГ НЬ АВААД НАМ БОЛОХ УУ?
Ochixgvi uulzaxgvi bxin n yaj medxin be.yasn balai xvmvvs we
Ene hvmvvciig barij Ard irgdiig hohirolgvi bolgohiig hvcj bn bi bolon ahan gvvc Ard tvmnii hohirliig Ali boloh talaac ni shiidej ohiig hvcj bn